143 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Хуулийн энэ заалтад Улсын Их Хурлын гишүүн гэмт хэрэгт холбогдсон тухай асуудлыг Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэхэд хориглох, саад учруулах ямар нэг ойлголт байхгүй байна. Өөрөөр хэлбэл, Улсын Их Хурлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.7-д Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хороо “...санал нэгдсэн дүгнэлт гарган...” гэсэн заалт нь уг дэд хорооны гишүүд санал нэгдэж дүгнэлт гаргах үүрэгтэй болохыг тодорхойлсноос бус “санал нэгдээгүй” гээд дүгнэлт гаргахгүй байж болох тухай заагаагүй” гэжээ. Гурав. Иргэн Д.Нямдоржийн 2008 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Үндсэн хуулийн цэцэд дахин нэмэгдүүлсэн шаардлага ирүүлсэн байна. Үүнд: “...1. Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “…ардчилсан ёс, …нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэж заасныг, 2. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш байна” гэж заасантай тус тус нийцэхгүй, зөрчиж байна. Монгол Улс нь олон улсын түвшинд Ардчилсан ёс тогтсон хэмээн хүлээн зөвшөөрөгдөөд багагүй хугацаа өнгөрсөн. Энэ нь олон шалгуур үзүүлэлтээр батлагддаг. Түүнчлэн Монгол Улс нь эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлоон хөгжүүлэхийг эрхэм зорилго болгосон талаар даяар олноо зарлан тунхагласан. Энэхүү Ардчилсан ёсны үнэт зүйл гол зангилаа нь асуудлыг олонхийн саналаар шийдвэрлэх явдал юм. Ардчиллын үнэт зүйлийг олон хууль тогтоомжид тусган Монгол Улсад ямарваа асуудлыг олонхийн саналаар шийдвэр гаргах үйл явц нэгэнт хэвшил болон тогтсон билээ. Гэтэл Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.7-д заасан “…санал нэгдсэн дүгнэлт гарган…” гэсэн заалт нь асуудлыг олонхийн саналаар шийдэх боломжийг хааж тус дэд хорооны гишүүд санал нэгдэж дүгнэлт гаргахаар хуульчилсан нь ардчилсан ёсны зарчмыг алдагдуулж, Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан заалттай зөрчилдөж байна.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5