Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2008-2013/

38 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл газрын байгаль орчны байцаагчид тогтмол хяналт тавьж, зөвлөж ажилладаг. “ПетроЧайна Дачин Тамсаг(Монгол)” ХХК нь 2007 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 2007/53 дугаар зөвшөөрлөөр 72 төрлийн химийн бодис, мөн өдрийн 2007/54 дүгээр зөвшөөрлөөр 47 төрлийн химийн бодис, 2007 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 2007/103 дугаар зөвшөөрлөөр 8 төрлийн химийн бодис, мөн өдрийн 2007/104 дүгээр зөвшөөрлөөр 9 төрлийн химийн бодис, 2007 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 2007/112 дугаар зөвшөөрлөөр 5 төрлийн химийн бодис тус тус импортлосон байна. Тус компани нь 2007 онд Баянхошууны боомтоор 81 төрлийн химийн бодис, Бичигтийн боомтоор 55 төрлийн химийн бодис импортлох зөвшөөрөл авснаас давхардсан тоогоор нийт 79 төрлийн 6 619 855 кг химийн бодис импортлосон бөгөөд үүнээс 2007 онд 4 512 283 кг химийн бодисыг зарцуулж, 2 227 542 кг химийн бодисын үлдэгдэлтэй байна. “ПетроЧайна Дачин Тамсаг(Монгол)” ХХК нь химийн бодисын зарцуулалтын тайлангаа хагас жил, жилээр гаргаж Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газарт ирүүлдэг бөгөөд тус агентлаг нь химийн бодисын импорт, хадгалалт, ашиглалт, зарцуулалтын байдалд өөрийн байгууллагын төлөөлөгчөөрөө дамжуулан өдөр тутмын хяналт тавьж ажилладаг. Газрын тосны өрөмдлөг, цооногийн туршилт үйлчилгээний ажилд шаардагдах химийн бодисууд нь маш нарийн журам, өндөр хяналтан дор импортлогдож, хадгалагдаж, ашиглагддаг. Импортлож буй химийн бодисуудыг тухай бүр Гаалийн төв лабораторид шинжлүүлдэг тухай дээр дурьдсан бөгөөд шинжилгээний дүнгээр калийн усан исэл, натрийн сульфат, хос калийн перьсульфат, барийн сульфат, кальцийн карбонат гэсэн 5 химийн бодис үйлдвэрлэлийн зориулалттай, хүчтэй үйлчилгээтэй хорт бодисууд, бусад нь үйлдвэрлэлийн зориулалтаар хэрэглэгдэх химийн бодис ба бэлдмэлүүд болох нь тодорхойлогдсон байдаг. Газрын тосны өрөмдлөгийн үйл ажиллагаанд ашиглаж буй химийн бодисууд, шавар болон шингэнүүд нь цооногийн ханын нуралт үүсэх, хэт халах, зуулт үүсэх, өрөмдлөгийн явцад тос оргилон гарахаас хамгаалах, мөн чулуулгийн нүх сүв, ан цавыг сэргээх, ундаргыг нэмэгдүүлэх, тундасжсан давсыг задлах зэрэг технологийн шаардлагатай бөгөөд эдгээр шингэнүүд, химийн бодисуудыг цооногт

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5