83 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Иргэн Л.Гүндалай өргөдөлдөө “Авлигатай тэмцэх газар үзлэг, нэгжлэг, хийгээгүй атлаа Улсын Их Хурлын гишүүний эрхийг түдгэлзүүлэх асуудлыг Улсын Их Хуралд оруулсан, Улсын прокурорын газраас Улсын Их Хурлын зарим гишүүдэд холбогдуулж буй эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж байгаа нь мөн л улс төрийн захиалга, Улсын Их Хурлын сонгууль цаг хугацааны хувьд ойртож ирсэн үед намайг үндэслэлгүйгээр эрүүгийн хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн 263.2-оор яллуулахаар эрмэлзэж байгаа, Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн заалтуудыг зөрчин намайг улсын өмч хөрөнгийг их хэмжээгээр ашиглан шамшигдуулсан аюултай гэмт хэрэгтэн мэтээр харуулахыг оролдож Авлигатай тэмцэх газраас мөрдөн байцаалтад хүргүүлсэн мэдээ, баримтуудыг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр олон нийтэд тарааж миний нэр хүндийг унагах зорилго агуулсан, улс төрийн хэлмэгдүүлэлт ид явагдаж байгааг нотолж байна. Мөрдөн байцаалтын ажиллагаа дан ганц яллах, хүндрүүлэх талыг баримтлан, өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхийг шаардаж гэм бурууг надад оноохоор улайран зүтгэж байгаа нь зохион байгуулалттай ажиллагаа гэж үзнэ” гэж бичжээ. Хуулийн байгууллага хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд ажиллаж байна. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах нөхцөл, мөрдөн байцаалтын ажиллагаанд хяналт тавих прокурорын байгууллагын тухай хуулиар тодорхой тогтоон өгсөн. Иймд энэ асуудлаар Улсын Их Хурал тайлбар өгөх шаардлагагүй гэж үзэж байна. гэжээ. ҮНДЭСЛЭЛ: Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйл, түүний тайлбар нь Үндсэн хуулийн Арван дөрөв дүгээр зүйлийн 1-д “… Хүнийг …үзэл бодлоор нь ялгаварлан гадуурхаж үл болно…”, Арван зургадугаар зүйлийн 9-д “…Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй”, Арван зургадугаар зүйлийн 10-т “…аль нэг нам, олон нийтийн бусад байгууллагад эвлэлдэн нэгдсэний төлөө болон гишүүний нь хувьд хүнийг ялгаварлан гадуурхах, хэлмэгдүүлэхийг хориглоно”, Арван зургадугаар зүйлийн 13-т “халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй. …Мөрдөн мөшгих, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно”, Арван зургадугаар зүйлийн 14-д “Монгол Улсын олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, өөрийн болон гэр бүлийн гишүүд эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах, нотлох баримтыг шалгуулах, шударга шүүхээр шүүлгэх, хэргээ
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5