25 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл шийдвэрлэх үндэслэл бүрдсэн байна. Мөн Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2.9; 35 дугаар зүйлийн 35.1, 2; 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсгийн зарим заалт нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргаантай ижил агуулга бүхий маргааныг өмнө нь Үндсэн хуулийн цэц их суудлын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэж байсан тул уг маргааныг дээрх асуудалтай нэгтгэн Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанаар хэлэлцүүлэхээр Цэцийн гишүүн 2008 оны 4 дүгээр тогтоол гаргасан байна. Улсын Их Хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6.5, 10 дугаар зүйлийн 10.2.4-ийн “...Улсын Их Хурал хүлээн авсан” гэсэн хэсэг нь Улсын Их Хурал уг асуудлаар гаргасан Цэцийн дүгнэлтийг хэлэлцэж санал хураах тухай ойлголтыг төрүүлэхүйц болсон байна. Гэвч энэхүү маргааныг Цэцийн их суудлын хуралдаанд бэлтгэх болон хуралдааны явцад Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Гончигдорж, Т.Очирхүү нарын гаргасан тайлбар, Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн холбогдох заалт, өнөөгийн Улсын Их Хурлын практикаас харахад Цэцийн тогтоолоор хүчингүй болсон хуулийн заалтыг агуулгаар нь дахин сэргээсэн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. 2. Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2.9-т “Цэц тухайн албан тушаалтныг огцруулах, эгүүлэн татах үндэслэл байна гэсэн дүгнэлт гаргасан бол түүнийг огцруулах, эгүүлэн татах эсэх асуудлыг энэ хуульд заасны дагуу хэлэлцэж шийдвэрлэх...”, 35 дугаар зүйлийн 35.1-ийн “Ерөнхийлөгч гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор нотлогдсон, түүнчлэн Цэц Ерөнхийлөгчийг огцруулах үндэслэлтэй гэсэн дүгнэлт гаргасан бол эдгээр шийдвэр гарснаас хойш 7 хоногийн дотор Төрийн байгуулалтын болон Хууль зүйн байнгын хороо Ерөнхийлөгчийг огцруулах асуудлыг хуралдаанаараа хэлэлцэж санал, дүгнэлт гаргана”; 35 дугаар зүйлийн 35.2-ын “Нэгдсэн хуралдаан шүүхийн тогтоол, Цэцийн дүгнэлт, Төрийн байгуулалтын болон Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг хэлэлцэн ил санал хураалт явуулж хуралдаанд оролцсон нийт гишүүний дийлэнх олонхи дэмжсэн бол Ерөнхийлөгчийг огцруулах тухай хууль батална”, 38 дугаар зүйлийн 38.2-т “Нэгдсэн хуралдаан Байнгын хорооны санал, дүгнэлт гарснаас хойш 7 хоногийн дотор хуралдаж Байнгын хорооны, хэрэв Цэц дүгнэлт гаргасан бол түүний дүгнэлтийг сонсож илээр санал хураалт явуулж гишүүдийн олонхи дэмжсэн бол огцруулах
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5