134 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл нэгэнт хэвшил болон тогтсон билээ. Гэтэл Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.7-д заасан “…санал нэгдсэн дүгнэлт гарган…” гэсэн заалт нь асуудлыг олонхийн саналаар шийдэх боломжийг хааж тус дэд хорооны гишүүд санал нэгдэж дүгнэлт гаргахаар хуульчилсан нь ардчилсан ёсны зарчмыг алдагдуулж, Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан заалттай зөрчилдөж байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин есдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт Монгол Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлыг хамгаалж “Улсын Их Хурлын гишүүн гэмт хэрэгт холбогдсон тухай асуудлыг Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ. Уул гишүүн гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх тогтоовол Улсын Их Хурал түүнийг гишүүнээс нь эгүүлэн татна” гэж зөвхөн гэмт хэрэгт холбогдсон тохиолдолд Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдалтай холбоотой асуудлыг хэрхэн зохицуулахыг тусгайлан заасан. Гэтэл Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.7 дахь заалтад “Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хороо нь …, гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх, эгүүлэн татах талаар энэ хуульд заасан эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас Улсын Их Хуралд ирүүлсэн саналыг судалж,санал нэгдсэн дүгнэлт гарган зохих Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанд оруулна” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль шүүхийн өмнө тэгш байна” гэсэнтэй нийцэхгүй байна. Энэ утгаараа Улсын Их Хурлын гишүүн гэмт хэрэгт холбогдсон тухай асуудлыг Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ. Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхээс бусад тохиолдол энгийн журмаар буюу Монгол Улсад хууль шүүхийн өмнө тэгш байх зарчимд тулгуурлан явагдана гэж ойлгодог. Тайлбар болон үндэслэлийг харгалзан үзэж Үндсэн хуулийн цэцээс дараахь дүгнэлтийг нэмж гаргуулахыг хүсч байна. Үүнд: Улсын Их Хурлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.7 дахь заалтад “…санал нэгдсэн дүгнэлт гаргах…” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь заалт, мөн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх заалт, Хорин долдугаар зүйлийн 6 дахь заалт, Хорин есдүгээр зүйлийн 3 дахь заалттай тус тус нийцэхгүй,
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5