49 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл зөвшөөрөл олгосноороо Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэсэн заалтыг зөрчиж байна” гэжээ. Гурав. Улсын Их Хурлын даргын 2008 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 25 дугаар захирамжаар томилогдсон Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Д.Дэмбэрэл Улсын Их Хурлын Халдашгүй байдлын дэд хорооны даргын хувьд Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа: “...Үндсэн хуулийн Хорин есдүгээр зүйлд заасан Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдал бол гишүүнээс эрх, үүргээ саадгүй хэрэгжүүлэх явдлыг хангах баталгаа юм. Парламентын гишүүний халдашгүй байдлын талаар дэлхийн улс орнуудад баримталдаг нийтлэг ойлголт бол парламентын аль нэг танхимын зөвшөөрөлгүйгээр тухайн гишүүний эсрэг эрүүгийн хэрэг үүсгэдэггүй байна. Энэ жишгээр гишүүнийг Улсын Их Хурлын зөвшөөрөлгүйгээр албадан саатуулах, цагдан хорих, түүнд шүүхийн журмаар захиргааны шийтгэл оногдуулах, гэр албан өрөө, тээврийн хэрэгсэл, биед нь үзлэг, нэгжлэг хийхийг хуулиар хориглосон байдаг. Улсын Ерөнхий прокурор гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Улсын Их Хуралд тавихдаа “нэр бүхий гишүүд гэмт хэрэг үйлдсэн эсэхийг нотлох зорилгоор” гэж тодорхойлон зөвхөн “гэр, албан өрөө, тээврийн хэрэгсэлд нэгжлэг, баримт бичгүүдэд үзлэг хийх шаардлагатай” гэсэн үндэслэлээр санал тавьсан. Мөн Улсын Их Хурлын гишүүд өөрсдөө бүрэн эрхийгээ түдгэлзүүлэх шаардлагагүй харин гэр, албан өрөө, тээврийн хэрэгсэлд үзлэг, нэгжлэг хийхийг сайн дураараа зөвшөөрсөн хүсэлтийг Улсын Ерөнхий прокурорт тэр үед хандаж бичгээр гаргасан. Ерөнхий прокурорын тавьсан саналын үндсийг нь Улсын Их Хурал зөвшөөрч өгсөн. Ч.Өнөрбаяр, П.Өлзийбат нар эдгээр гишүүдийн бүрэн эрхийг нь түдгэлзүүлсэнгүй гэсэн санааны үүднээс хуулиас янз бүрийн ишлэл авч түүнийгээ Үндсэн хууль зөрчсөн мэтээр тайлбарласан нь ойлгомжгүй байна. Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хороо гишүүний халдашгүй байдлыг хамгаалах үүрэгтэй. Энэ үүргээ биелүүлэхдээ эрхийг түдгэлзүүлэх нэрийн дор гишүүдийг нотлогдоогүй, нотлохоор ажиллаж байгаа үйлдлээр тэднийг хэрэгт холбогдуулан татахыг урьтал болгохгүйгээр, эрхээ хэрэгжүүлэх баталгааг аль болохоор хангаж өгөхүйцээр шийдвэрийг гаргуулахаар санал тавьсан
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5