187 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл ирүүлсэн тайлбартаа: “1. Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал…хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэсэн заалтыг зөрчсөн гэх талаар: 2006 он хүртэл анагаах ухааны болон эм зүй, сувилахуйн боловсрол эзэмшүүлэх зөвшөөрөл бүхий сургууль төгсөж, мэргэжлийн шалгалт өгч тэнцсэн эмнэлгийн мэргэжилтэнд ерөнхий мэргэжлийн зөвшөөрлийг эхний удаа 3 жилийн хугацаагаар олгож байхаар хуульчилжээ. Харин ерөнхий мэргэжлээр 2-оос доошгүй жил ажилласны дараа төгсөлтийн дараахь сургалтад хамрагдаж эмнэлгийн нарийн мэргэжлийн шалгалт өгч тэнцсэн эмнэлгийн мэргэжилтэнд тухайн мэргэшлийн зөвшөөрлийг эхний удаа 5 жилийн хугацаагаар олгохоор заасан байлаа. Энэ нь эмнэлгийн мэргэжилтэн олон тооны зөвшөөрлийг хуульд заасан хугацааны дараа дахин дахин авахыг шаардаж байсан хүнд суртлын тогтолцоо болсон байв. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас өгсөн зөвлөмж, гадаадын бусад орны нийтлэг жишгийн дагуу тодорхой хугацаанд практик дадлага хийж байгаад эмчлэх үйл ажиллагаа эрхлэх эрхээ баталгаажуулан авах тогтолцоонд шилжих нь зүйтэй болсон билээ. Эмчилгээний шинэ арга, технологи нэвтэрч, хувийн эмнэлэг олноор байгуулагдаж, өвчний олон улсын ангилал шинэчлэгдсэн явдал нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанарын хяналтыг шинэ түвшинд гаргах, эмнэлгийн мэргэжилтэнд зөвшөөрөл олгох үйл ажиллагааны эрх зүйн орчинг боловсронгуй болгох шаардлагатай байгааг харгалзан Улсын Их Хурлаас 2006 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр … эмчлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг өрхийн, сум, сум дундын эмнэлэгт 2-оос доошгүй жил дадлагажигчаар ажиллаж мэргэжлийн шалгалт өгч тэнцсэн эмнэлгийн мэргэжилтэнд олгож байхаар… мөн 2007 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар дээр дурдсан заалтыг уян хатан болгох зорилгоор эхний жилд өрх, сум, тосгон, сум дундын эмнэлэгт, хоёр дахь жилдээ аймаг, хот, дүүргийн нэгдсэн эмнэлэг, дүүргийн эрүүл мэндийн төв, бүсийн оношлогоо, эмчилгээний төв, нүүр ам судлал, уламжлалт анагаах ухааны чиглэлээрх хувийн хэвшлийн эмнэлэгт тус тус дадлагажигчаар ажилласан, мэргэжлийн шалгалт өгч тэнцсэн их эмчид …эмчлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг олгож байхаар тогтоосон юм. … Дадлагажигч нь ийнхүү эмчлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авахын тулд дор дурдсан нөхцөлийг заавал хангасан
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5