Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2008-2013/

61 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5-д дээрх тусгайлан заасан асуудлаас бусад асуудлыг хэлэлцэхэд УИХ-ын гишүүн өөрийн үзэл бодол, байр сууринаас хандаж үг хэлэх, санал хураалтад оролцохоор заасан бөгөөд энэ заалтыг мөн адил Үндсэн хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн тухай өргөдөл гаргагчид үзсэн байна. Хуулийн 8.1.4-т тусгайлан заасныг Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж үзсэн атлаа өөрийн үзэл бодлоор хандах энэ заалтыг Үндсэн хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн гэж үзэж байгаа нь хоорондоо зөрчилдөж байна. УИХ-ын гишүүний нам, эвслийн бүлэг дээр тогтсон бодлого, зарчмаар, эсхүл өөрийн үзэл бодлоор хандахын аль алиныг нь Үндсэн хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн гэж үзэж байгаа нь ойлгомжгүй байна. Тэгвэл гишүүн асуудалд хэрхэн хандах ёстой вэ, өөр гуравдахь хандлагаар хандах хэрэг гарч байгаа биш үү. Тэгээд ч өргөдөл гаргагчид Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн холбогдох заалтууд нь ямар үндэслэлээр Үндсэн хуулийн тухайн заалтуудтай зөрчилдөж байгаа талаар огт дурьдаагүй байна. Өөрөөр хэлбэл, иргэн Б.Лхагважав, Б.Баярсайхан нар Цэцэд өргөдөл гаргахдаа түүнд Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 4-т заасны дагуу Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн холбогдох заалтууд Үндсэн хуулийн тухайн заалтуудтай зөрчилдөж байгаа үндэслэл, бусад нөхцөл байдал, тэдгээрийн нотолгоог тусгаагүй байна. Мөн Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу иргэнээс гаргасан өргөдөл, мэдээллийг урьдчилан шалгаж өргөдөл, мэдээлэл нь энэ хуулийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаагүй тохиолдолд маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэхээс татгалзаж тогтоол гаргахаар заасан. Дээр дурьдсан үндэслэлээр Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.4, 8.1.5 дахь заалтууд нь Үндсэн хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн гэх үндэслэлгүй гэж үзэж байна” гэжээ. Өргөдөл гаргагч нар УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5 дахь заалтын “...хууль, Улсын Их Хурлын шийдвэрийн төсөл, тодорхой асуудал хэлэлцэхэд гишүүн өөрийн байр сууринаас хандаж үг хэлэх, санал хураалтанд оролцох” гэсэн хэсэг

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5