Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2008-2013/

133 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Өөрөөр хэлбэл, Улсын Их Хурлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.7-д Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хороо “санал нэгдсэн дүгнэлт гарган” гэсэн заалт нь уг дэд хорооны гишүүд санал нэгдэж дүгнэлт гаргах үүрэгтэй болохыг тодорхойлсноос бус “санал нэгдээгүй” гээд дүгнэлт гаргахгүй байж болох тухай заагаагүй гэжээ. Гурав. Иргэн Д.Нямдоржийн 2008 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Үндсэн хуулийн цэцэд дахин нэмэгдүүлсэн шаардлага ирүүлжээ. Уг шаардлагатаа: Улсын Их Хурлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.7 дахь заалтад “…санал нэгдэн дүгнэлт гаргах...” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь заалт, мөн хуулийн Хорин долдугаар зүйлийн 6 дахь заалт, мөн хуулийн Хорин есдүгээр зүйлийн 3 дахь заалттай тус тус нийцэхгүй, зөрчиж байгаа гэсэн дүгнэлтийг гаргаж өгнө үү гэсэн хүсэлтийг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд гаргасан. 2006 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Монгол Улсын Их Хурлын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.7 дахь заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн заалтуудыг мөн адил зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй талаар нэмэлт тайлбар гаргаж байна. 1. Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь заалтад “…ардчилсан ёс, …нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэж заасныг, 2. Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин долдугаар зүйлийн 14 дүгээр зүйлийн 1 дэх заалтад “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль шүүхийн өмнө тэгш байна” гэж заасантай тус тус нийцэхгүй, зөрчиж байна. Монгол Улс нь олон улсын түвшинд Ардчилсан ёс тогтсон хэмээн хүлээн зөвшөөрөгдөөд багагүй хугацаа өнгөрсөн. Энэ нь олон шалгуур үзүүлэлтээр батлагддаг. Түүнчлэн Монгол Улс нь эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлоон хөгжүүлэхийг эрхэм зорилго болгосон талаар даяар олноо зарлан тунхагласан. Энэхүү Ардчилсан ёсны үнэт зүйл гол зангилаа нь асуудлыг олонхийн саналаар шийдвэрлэх явдал юм. Ардчиллын үнэт зүйлийг олон хууль тогтоомжид тусган Монгол Улсад ямарваа асуудлыг олонхийн саналаар шийдвэр гаргах үйл явц

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5