Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2008-2013/

95 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ 2008.10.10 Дугаар 07 Улаанбаатар хот Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсгийн заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхим 14.20 цаг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг Цэцийн орлогч дарга Н.Жанцан даргалж, гишүүн П.Очирбат, Ж.Амарсанаа /илтгэгч/, Д.Наранчимэг, Ц.Сарантуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн даргаар С.Энхтуулыг оролцуулан Цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв. Хуралдаанд өргөдөл гаргагч Баянгол дүүргийн 17 дугаар хорооны иргэн Д.Батсүх, Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар нар оролцлоо. Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар 2002 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр батлагдсан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсгийн заалт Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14/ дэх заалтын “…хууль зүйн туслалцаа авах…эрхтэй…” гэсэн хэсэг, Тавин тавдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Шүүгдэгчид энэ эрхээ эдлэхэд хүсэлтээр нь буюу хуульд зааснаар хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлнэ” гэснийг тус тус зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэв.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5