Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2008-2013/

196 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Иймд Монгол Улсын Их Хурлаас 2009 оны 3 дугаар сарын 12ны өдөр баталсан “Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай” хуулийн 1 дүгээр зүйлийн “…, мөн хүснэгтийн 5 дахь заалтын “Импортоор авсан бараа”-нд хамаарах “0.20” гэснийг “0.35” гэж гэсэн хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Аравдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ”, мөн зүйлийн 3 дахь хэсгийн “Монгол Улсын олон улсын гэрээ нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хүчин төгөлдөр болмогц дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн талаар дүгнэлт гаргаж өгнө үү” гэжээ. Хоёр. Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанд Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдсон Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, Д.Зоригт нар Үндсэн хуулийн цэцэд 2009 оны 5 дугаар сарын 26-ны өдөр ирүүлсэн тайлбартаа: “…1. Улсын Их Хурал 2009 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг батлан гаргасан бөгөөд энэ хуулийн 1 дүгээр зүйлээр импортын пивонд харгалзах онцгой албан татвар “0.20” байсныг “0.35” гэж өөрчилсөн юм. Хуулийн дээрх заалт Тариф, худалдааны тухай Ерөнхий хэлэлцээрийн 3 дугаар зүйлийн 2-ын “Хэлэлцэн тохиролцогч аливаа талын нутаг дэвсгэрээс гарал үүсэлтэй, хэлэлцэн тохиролцогч аль нэг өөр талын нутаг дэвсгэрт импортолсон бараанд дотоодын үйлдвэрлэлийн ижил бараанд шууд буюу шууд бус ногдуулдаг татвар, хураамжаас илүү хэмжээгээр дотоодын татвар, эсхүл аливаа төрлийн дотоодын бусад хураамжийг шууд буюу шууд бусаар ногдуулахгүй” гэсэн заалтыг зөрчсөн байна гэж үзэж иргэн Б.Баяраа өргөдөл гаргажээ. Энэхүү Ерөнхий хэлэлцээрт дотоодын үйлдвэрлэлийн тодорхой салбарт шаардлагатай тарифын хамгаалалтыг хэрэглэж болохуйцаар тарифын бүтцээ аль болох уян хатан байлгах боломжийг хөгжиж буй орнуудад олгосон байдаг. Тухайлбал, Тариф, худалдааны тухай Ерөнхий хэлэлцээрийн 18 дугаар зүйлийн 2-т “Хэлэлцэн тохиролцогч талууд өөрсдийн ард түмний амьдралын ерөнхий түвшинг дээшлүүлэхэд чиглэсэн эдийн засгийн хөгжлийн бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор импортод нөлөөлөх хамгаалалтын буюу бусад

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5