/2017-2019 он/ МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ШИЙДВЭРИЙН ЭМХЭТГЭЛ
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ШИЙДВЭРИЙН ЭМХЭТГЭЛ /2017-2019/ МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦ
Within the framework of the project “Constitutional Court Reform, Democracy, and Human Rights” implemented under the agreement between the Swiss Agency for Development and Cooperation and the Secretariat of the Constitutional Court of Mongolia, a compilation of decisions of the Constitutional Court of Mongolia has been published. Швейцарын хөгжлийн агентлаг болон Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн Тамгын газар хооронд байгуулсан “Үндсэн хуулийн шүүхийн шинэтгэл ба ардчилал, хүний эрх” төслийн хүрээнд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэлийг хэвлүүлэв. Эмхэтгэсэн: Д.Гантуяа С.Алтанхуяг А.Ням-Оюун Б.Амарсайхан Хянасан: Р.Мухийт Р.Анар Эх бэлтгэсэн: Л.Пүрэвцэцэг Т.Цэнд-Аюуш Техник редактор: Д.Баянбилэг ISBN ....................... Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн Тамгын газар, 2024. ISBN 978-9919-9062-2-1
3 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл 1. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт 2017.01.18 Дугаар 01 ...... 19 Сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай 2. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт 2017.02.22 Дугаар 02 ...... 31 Монгол Улсын Их Хурлын 2016 оны 12 дугаар тогтоолын Хавсралтын зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай 3. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт 2017.04.12 Дугаар 03 ...... 39 Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1 дэх хэсгийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай 4. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт 2017.05.03 Дугаар 04 ...... 55 Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2, 6.1.3 дахь заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай 5. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт 2017.10.04 Дугаар 05 ...... 63 Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсэг Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай 6. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт 2017.10.25 Дугаар 06 ...... 71 Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.4 дэх хэсэг Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай 7. Монгол Улсын Их Хурлын тогтоол 2017.11.03 Дугаар 64 ...... 79 Үндсэн хуулийн цэцийн 2017 оны 06 дугаар дүгнэлтийн тухай АГУУЛГА
4 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл 8. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт 2017.11.29 Дугаар 07 ...... 81 Зөрчлийн тухай хуулийн 5.8 дугаар зүйлийн 5 дахь хэсэг Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай 9. Монгол Улсын Их Хурлын тогтоол 2017.12.07 Дугаар 74 ...... 89 Үндсэн хуулийн цэцийн 2017 оны 07 дугаар дүгнэлтийн тухай 10. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тогтоол 2017.12.06 Дугаар 01 ...... 91 Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 11 дүгээр тогтоолоор хүчингүй болсон Иргэний хууль болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн заалтыг агуулгаар нь дахин сэргээсэн эсэх маргааныг хяналтын журмаар хянан шийдвэрлэсэн тухай 11. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тогтоол ...... 101 2017.12.20 Дугаар 02 Үндсэн хуулийн цэцийн 2012 оны 02 дугаар тогтоолоор хүчингүй болсон Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн заалтыг агуулгаар нь дахин сэргээсэн эсэх маргааныг хяналтын журмаар хянан шийдвэрлэсэн тухай 12. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тогтоол 2018.01.17 Дугаар 01 ...... 113 Үндсэн хуулийн цэцийн тогтоолоор хүчингүй болсон Шүүх байгуулах тухай хуулийн заалтыг агуулгаар нь дахин сэргээсэн эсэх маргааныг хяналтын журмаар хянан шийдвэрлэсэн тухай 13. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт 2018.01.31 Дугаар 01 ...... 119 Монгол Улсын батлан хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.5 дахь заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай 14. Монгол Улсын Их Хурлын тогтоол 2018.02.08 Дугаар 18 ...... 131 Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 01 дүгээр дүгнэлтийн тухай
5 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл 15. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт 2018.02.02 Дугаар 02 ...... 133 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.5 дахь заалт, 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсгийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай 16. Монгол Улсын Их Хурлын тогтоол 2018.02.08 Дугаар 19 ...... 151 Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 02 дугаар дүгнэлтийн тухай 17. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт 2018.02.28 Дугаар 03 ...... 153 Монгол Улсын Их Хурлын 2017 оны 23 дугаар тогтоол Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай 18. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт 2018.04.06 Дугаар 04 ...... 169 Монгол Улсын Ерөнхий сайдын 2016 оны 12 дугаар захирамж Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай 19. Монгол Улсын Их Хурлын тогтоол 2018.04.19 Дугаар 25 ...... 177 Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 04 дүгээр дүгнэлтийн тухай 20. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тогтоол 2018.06.15 Дугаар 02 ...... 179 Монгол Улсын Ерөнхий сайдын 2016 оны 12 дугаар захирамж Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг эцэслэн шийдвэрлэсэн тухай 21. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт 2018.04.25 Дугаар 05 ......191 Монгол Улсын Их Хурлын 2017 оны 29 дүгээр тогтоолын зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай 22. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт 2018.05.23 Дугаар 06 ...... 199 Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай
6 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл 23. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт 2018.05.25 Дугаар 07 ...... 211 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим зүйл хүчингүй болсонд тооцох тухай хууль Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай 24. Монгол Улсын Их Хурлын тогтоол 2018.06.07 Дугаар 42 ...... 219 Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 07 дугаар дүгнэлтийн тухай 25. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт 2018.06.06 Дугаар 08 ...... 221 Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай 26. Монгол Улсын Их Хурлын тогтоол 2018.06.15 Дугаар 48 ...... 233 Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 08 дугаар дүгнэлтийн тухай 27. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тогтоол 2019.01.23 Дугаар 02 ...... 235 Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4 дэх хэсгийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг эцэслэн шийдвэрлэсэн тухай 28. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт 2018.06.13 Дугаар 09 ...... 249 Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 8 дахь хэсэг, 9.2 дугаар зүйлийн 13 дахь хэсэг нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай 29. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт 2018.08.22 Дугаар 10 ...... 257 Монгол Улсын Их Хурлын 2018 оны 62 дугаар тогтоол Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай 30. Монгол Улсын Их Хурлын тогтоол 2018.10.11 Дугаар 76 ...... 271 Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 10 дугаар дүгнэлтийн тухай
7 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл 31. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тогтоол 2018.11.30 Дугаар 03 ...... 273 Монгол Улсын Их Хурлын 2018 оны 62 дугаар тогтоол Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг дахин хянаж, эцэслэн шийдвэрлэсэн тухай 32. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт 2018.09.21 Дугаар 11 ...... 289 Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох хэсгийг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай 33. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт 2018.10.10 Дугаар 12 ...... 301 Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай 34. Монгол Улсын Их Хурлын тогтоол 2018.10.25 Дугаар 77 ...... 317 Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 12 дугаар дүгнэлтийн тухай 35. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт 2018.10.24 Дугаар 13 Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.6 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай ...... 319 36. Монгол Улсын Их Хурлын тогтоол 2018.11.15 Дугаар 83 ...... 327 Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 13 дугаар дүгнэлтийн тухай 37. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт 2018.11.14 Дугаар 14 ...... 329 Сонгуулийн тухай хуулийн 159 дүгээр зүйлийн 159.4 дэх хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай 38. Монгол Улсын Их Хурлын тогтоол 2018.11.22 Дугаар 85 ...... 341 Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 14 дүгээр дүгнэлтийн тухай 39. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт 2018.11.21 Дугаар 15 ...... 343 Захиргааны ерөнхий хууль болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай
8 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл 40. Монгол Улсын Их Хурлын тогтоол 2018.12.06 Дугаар 88 ...... 359 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 15 дугаар дүгнэлтийн тухай 41. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тогтоол 2019.01.16 Дугаар 01 ...... 361 Сонгуулийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.5 дахь хэсгийн зохицуулалтаар Цэцийн 2010 оны 01 дүгээр тогтоолоор хүчингүй болсон холбогдох хуулийн заалтыг агуулгаар нь дахин сэргээсэн эсэх маргааныг эцэслэн хянан шийдвэрлэсэн тухай 42. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт 2019.03.13 Дугаар 01 ...... 371 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай 43. Монгол Улсын Их Хурлын тогтоол 2019.03.26 Дугаар 27 ...... 383 Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 01 дүгээр дүгнэлтийн тухай 44. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт 2019.05.27 Дугаар 02 ...... 385 Сонгуулийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.3 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын 2018 оны 49 дүгээр тогтоол, 2019 оны 22, 23 дугаар тогтоол Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай 45. Монгол Улсын Их Хурлын тогтоол 2019.06.12 Дугаар 66 ...... 415 Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 02 дугаар дүгнэлтийн тухай 46. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тогтоол 2019.10.09 Дугаар 03 ...... 417 Сонгуулийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.3 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын 2019 оны 22, 23 дугаар тогтоол Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг эцэслэн шийдвэрлэсэн тухай
9 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл 47. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт 2019.06.28 Дугаар 03 ...... 435 Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн зарим хэсэг, заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай 48. Монгол Улсын Их Хурлын тогтоол 2019.07.16 Дугаар 70 ...... 447 Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 03 дугаар дүгнэлтийн тухай 49. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тогтоол 2019.10.30 Дугаар 04 ...... 449 Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн зарим хэсэг, заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг эцэслэн шийдвэрлэсэн тухай 50. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт 2019.09.20 Дугаар 04 ...... 467 Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.9 дэх заалт, 18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай
11 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл CONTENTS ...... 19 ...... 31 ...... 39 ...... 55 ...... 63 ...... 71 ...... 79 Conclusion of the Constitutional Court of Mongolia 2017.01.18, No. 01 Adjudication of the dispute concerning whether certain provisions of the Election Law violate relevant provisions of the Constitution Conclusion of the Constitutional Court of Mongolia 2017.02.22, No. 02 Adjudication of the dispute concerning whether certain provisions of the Annex to Resolution No. 12 (2016) of the State Great Hural of Mongolia are in violation of relevant provisions of the Constitution Conclusion of the Constitutional Court of Mongolia 2017.04.12, No. 03 Adjudication of the dispute concerning whether certain provisions of Section 349.1 of Article 349 of the Criminal Procedure Code violate relevant articles and paragraphs of the Constitution Conclusion of the Constitutional Court of Mongolia 2017.05.03, No. 04 Adjudication of the dispute concerning whether Sections 6.1.2 and 6.1.3 of Article 6 of the Law on the Legal Status of Judges violate the relevant provisions of the Constitution Conclusion of the Constitutional Court of Mongolia 2017.10.04, No. 05 Adjudication of the dispute concerning whether Section 18.2 of Article 18 of the Law on the Legal Status of Judges violates the relevant provisions of the Constitution Conclusion of the Constitutional Court of Mongolia 2017.10.25 No. 06 Adjudication of the dispute concerning whether Section 37.4 of Article 37 of the Law of Mongolia on the Procedures of the State Great Hural Sessions violates the relevant articles and provisions of the Constitution Resolution of the State Great Hural of Mongolia 2017.11.03, No. 64 Regarding the conclusion of the Constitutional Court of Mongolia No. 06 of 2017 1. 2. 3. 4. 5. 6. 7.
12 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл ...... 81 ...... 89 ...... 91 ...... 101 ...... 113 ...... 119 ......131 Conclusion of the Constitutional Court of Mongolia 2017.11.29, No. 07 Adjudication of the dispute over whether Article 5, paragraph 5.8 of the Law on Infringements breaches the relevant paragraphs of the Constitution Resolution of the State Great Hural of Mongolia 2017.12.07, No. 74 Regarding the conclusion of the Constitutional Court of Mongolia No. 07 of 2017 Resolution of the Constitutional Court of Mongolia 2017.12.07, No. 01 Final adjudication of the dispute, through supervisory procedure, concerning the reinstatement of provisions in the Civil Code and the Law on Pledge of Immovable Property, which were invalidated by the Constitutional Court Resolution No. 11 of 2015 Resolution of the Constitutional Court of Mongolia 2017.12.20, No.02 Final adjudication, through supervisory procedure, concerning the reinstatement of provisions of the Law on State Great Hural, which were invalidated by the Constitutional Court Resolution No. 02 of 2012 Resolution of the Constitutional Court of Mongolia 2018.01.17, No. 01 Final adjudication, through supervisory procedure, of the dispute concerning whether the provisions of the Law on Establishment of the Court, which have been invalidated by the Constitutional Court Resolution, are reinstated in their substance Conclusion of the Constitutional Court of Mongolia 2018.01.31, No. 01 Adjudication of the dispute concerning whether Section 12.1.5 of Article 12 of the Law of Mongolia on Defense violates the relevant provisions of the Constitution Resolution of the State Great Hural 2018.02.08, No. 18 Regarding the conclusion of the Constitutional Court of Mongolia No. 01 of 2018 8. 9. 10. 11. 12. 13. 14.
13 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл ...... 133 ...... 151 ...... 153 ...... 169 ...... 177 ...... 179 ...... 191 ...... 199 Conclusion of the Constitutional Court of Mongolia 2018.02.02, No. 02 Adjudication of the dispute over whether Section 67.1.5 of Article 67 and certain provisions of Section 118.5 of Article 118 of the Civil Procedure Code violate the relevant provisions of the Constitution Resolution of the State Great Hural of Mongolia 2018.02.08, No. 19 Regarding the conclusion of the Constitutional Court of Mongolia No. 02 of 2018 Conclusion of the Constitutional Court of Mongolia 2018.02.28, No. 03 Adjudication of the dispute concerning whether the Resolution No. 23 of the State Great Hural of Mongolia (2017) violates the relevant provisions of the Constitution Conclusion of the Constitutional Court of Mongolia 2018.04.06, No. 04 Adjudication of the dispute concerning whether the Decree No.12 of the Prime Minister of Mongolia (2016) violates the relevant provisions of the Constitution Resolution of the State Great Hural of Mongolia 2018.04.19, No. 25 Regarding the conclusion of the Constitutional Court of Mongolia No. 04 of 2018 Resolution of the Constitutional Court of Mongolia 2018.06.15, No. 02 Final adjudication of the dispute concerning whether the Decree No. 12 of the Prime Minister of Mongolia (2016) violates the relevant provisions of the Constitution Conclusion of the Constitutional Court of Mongolia 2018.04.25, No. 05 Adjudication of the dispute concerning whether certain provisions of Resolution No. 29 of the State Great Hural of Mongolia (2017) violate relevant provisions of the Constitution Conclusion of the Constitutional Court of Mongolia 2018.05.23, No. 06 Adjudication of the dispute concerning whether certain provisions of the Law on Enforcement of Court Decisions violate relevant provisions of the Constitution. 15. 16. 17. 18. 19. 20. 21. 22.
14 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл ...... 211 ...... 219 ...... 221 ...... 233 ...... 235 ...... 249 ...... 257 ...... 271 Conclusion of the Constitutional Court of Mongolia 2018.05.25, No. 07 Adjudication of the dispute concerning whether the Law on the Annulment of certain articles of the Civil Procedure Code violated the relevant provisions of the Constitution Resolution of the State Great Hural of Mongolia 2018.06.07, No. 42 Regarding the conclusion of the Constitutional Court of Mongolia No. 07 of 2018 Conclusion of the Constitutional Court of Mongolia 2018.06.06, No. 08 Adjudication of the dispute concerning whether certain provisions of the Law on Enforcement of Court Decisions violate relevant provisions of the Constitution. Resolution of the State Great Hural of Mongolia 2018.06.15, No. 48 Regarding the conclusion of the Constitutional Court of Mongolia No. 08 of 2018 Resolution of the Constitutional Court of Mongolia 2019.01.23, No. 02 Final adjudication of the dispute concerning whether certain provisions of Section 31.4 of Article 31 of the Law on Enforcement of Court Decisions violate relevant provisions of the Constitution Conclusion of the Constitutional Court of Mongolia 2018.06.13, No. 09 Adjudication of the dispute on whether Section 8 of Article 8.2 and Section 13 of Article 9.2 of the Law on Investigation of Regulatory Infringement violate the relevant provisions of the Constitution Conclusion of the Constitutional Court of Mongolia 2018.08.22, No. 10 Adjudication of the dispute concerning whether Resolution No. 62 of the State Great Hural of Mongolia (2018) violates the relevant provisions of the Constitution Resolution of the State Great Hural of Mongolia 2018.10.11, No. 76 Regarding the conclusion of the Constitutional Court of Mongolia No. 10 of 2018 23. 24. 25. 26. 27. 28. 29. 30.
15 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл ...... 273 ...... 289 ...... 301 ...... 317 ...... 319 ...... 327 ...... 329 ...... 341 Resolution of the Constitutional Court of Mongolia 2018.11.30, No. 03 Adjudication of the dispute concerning whether Resolution No. 62 of the State Great Hural of Mongolia (2018) violated the relevant provisions of the Constitution Conclusion of the Constitutional Court of Mongolia 2018.09.21, No. 11 Adjudication of the dispute concerning whether certain provisions of the Law on Enforcement of Court Decisions violate the relevant provisions of the Constitution Conclusion of the Constitutional Court of Mongolia 2018.10.10, No. 12 Adjudication of the dispute concerning whether certain provisions of the Law on Enforcement of Court Decisions violate relevant provisions of the Constitution. Resolution of the State Great Hural of Mongolia 2018.10.25, No. 77 Regarding the conclusion of the Constitutional Court of Mongolia No.12 of 2018 Conclusion of the Constitutional Court of Mongolia 2018.10.24, No. 13 Adjudication of the dispute concerning whether Section 43.6 of Article 43 of the Law on Notary violated the relevant provisions of the Constitution of Mongolia Resolution of the State Great Hural of Mongolia 2018.11.15, No. 83 Regarding the conclusion of the Constitutional Court of Mongolia No. 13 of 2018 Conclusion of the Constitutional Court of Mongolia 2018.11.14, No. 14 Adjudication of the dispute concerning whether Section 159.4 of Article 159 of the Election Law violated the relevant provisions of the Constitution of Mongolia Resolution of the State Great Hural of Mongolia 2018.11.22, No. 85 Regarding the conclusion of the Constitutional Court of Mongolia No. 14 of 2018 31. 32. 33. 34. 35. 36. 37. 38.
16 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл ...... 343 ...... 359 ...... 361 ...... 371 ...... 383 ...... 385 ...... 415 ...... 417 Conclusion of the Constitutional Court of Mongolia 2018.11.21, No. 15 Adjudication of the dispute concerning whether certain provisions of the General Administrative Law and the Law on Administrative Procedure violate relevant provisions of the Constitution Resolution of the State Great Hural of Mongolia 2018.12.06, No. 88 Regarding the conclusion of the Constitutional Court of Mongolia No.15 of 2018 Resolution of the Constitutional Court of Mongolia 2019.01.16, No. 01 Final adjudication of the dispute regarding whether certain provisions of the relevant law, invalidated by Constitutional Court Resolution No. 01 (2010), were reinstated in substance in accordance with Section 60.5 of Article 60 of the Election Law Conclusion of the Constitutional Court of Mongolia 2019.03.13, No. 01 Adjudication of the dispute concerning whether certain provisions of the Criminal Procedure Code violate relevant provisions of the Constitution Resolution of the State Great Hural of Mongolia 2019.03.26, No. 27 Regarding the conclusion of the Constitutional Court of Mongolia No. 01 of 2019 Conclusion of the Constitutional Court of Mongolia 2019.05.27, No. 02 Adjudication of the dispute on whether Sections 12.1 and 12.3 of Article 12 of the Election Law, the Resolution No. 49 (2018), and Resolutions No. 22 and 23 (2019) of the State Great Hural of Mongolia violate the relevant provisions of the Constitution Resolution of the State Great Hural of Mongolia 2019.06.12 No. 66 Regarding the conclusion of the Constitutional Court of Mongolia No.02 of 2019 Resolution of the Constitutional Court of Mongolia 2019.10.09, No.03 Final adjudication of the dispute concerning whether Sections 12.1 and 12.3 of Article 12 of the Law on Election and Resolutions No. 22 and 23 (2019) of the State Great Hural of Mongolia violate the relevant provisions of the Constitution 39. 40. 41. 42. 43. 44. 45. 46.
17 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл ...... 435 ...... 449 ...... 467 ...... 447 Conclusion of the Constitutional Court of Mongolia 2019.06.28, No. 03 Adjudication of the dispute concerning whether certain parts and provisions of Article 47 of the Law on Minerals violate the relevant provisions of the Constitution Resolution of the State Great Hural of Mongolia 2019.07.16, No. 70 Regarding the conclusion of the Constitutional Court of Mongolia No.03 of 2019 Resolution of the Constitutional Court of Mongolia 2019.10.30, No. 04 Final adjudication of the dispute concerning whether certain parts and provisions of Article 47 of the Law on Minerals violate relevant provisions of the Constitution Conclusion of the Constitutional Court of Mongolia 2019.09.20, No. 04 Adjudication of the dispute concerning whether Section 17.1.9 of Article 17 and Section 18.2 of Article 18 of the Law on Administrative and Territorial Units and Their Governance of Mongolia violate the relevant provisions of the Constitution of Mongolia 47. 48. 49. 50.
19 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ 2017.01.18 Дугаар 01 Улаанбаатар хот Сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхим 11.40 цаг. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Н.Жанцан даргалж, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугар, Д.Наранчимэг, Д.Одбаяр, Д.Ганзориг /илтгэгч/ нарын бүрэлдэхүүнтэй, хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Долгормааг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв. Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд гомдол гаргагч, иргэн О.Мөнхболд, М.Мөнхжаргал нар оролцов. Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Л.Оюун-Эрдэнэ хүрэлцэн ирээгүй болно. Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар Сонгуулийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.4, 99 дүгээр зүйлийн 99.5 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтын зарим хэсэг, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг; мөн хуулийн 103 дугаар зүйлийн 103.5 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтын зарим хэсэг, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн эсэх талаарх маргааныг хэлэлцэв.
20 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Нэг. Нийслэлийн Баянгол дүүргийн оршин суугч, иргэн О.Мөнхболд, Нийслэлийн Баянзүрх дүүргийн оршин суугч, иргэн М.Мөнхжаргал, Архангай аймгийн Өгийнуур сумын оршин суугч, иргэн П.Баттулга нар Үндсэн хуулийн цэцэд хандаж: “1. Монгол Улсын Их Хурлын болон Аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн санал авах өдөр буюу 2016 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Архангай, Завхан, Баян-Өлгий болон Увс аймгийн зарим сумдын санал авах байруудад хүргүүлсэн саналын хуудас дуусч, саналаа өгөхөөр ирсэн сонгогчид саналаа өгч чадахгүй хүлээж эхэлсэн. Улмаар Сонгуулийн ерөнхий хорооны 2016 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 180 дугаар тогтоол гарсны дагуу саналын хуудас дутсан санал авах байруудад саналын хуудсыг хэвлэж иргэд, сонгогчдын саналыг авсан. Гэтэл иргэдийн саналыг авч дууссаны дараа Сонгуулийн ерөнхий хорооны 2016 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 182 дугаар тогтоол гарч, уг тогтоолоор саналын хуудас дутсан санал авах байруудаас хэвлэж иргэдийн саналыг авсан бүх саналын хуудас, түүнд тэмдэглэсэн иргэдийн саналыг бүхэлд нь хүчингүй болгосон. Ингээд дээрх санал авах байруудад нэмж хэвлэсэн саналын хуудсаар санал өгсөн бүх иргэд, сонгогчдын санал хүчингүй болсон. Сонгуулийн ерөнхий хорооны 182 дугаар тогтоол нь иргэдийн “сонгох эрх”, сонгуульд нэр дэвшсэн иргэдийн “сонгогдох эрх”-ийг шууд хязгаарласнаараа Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтыг ноцтой зөрчсөн шийдвэр болсон. Сонгуулийн ерөнхий хорооны 2016 оны 6 дугаар сарын 29ний өдрийн 182 дугаар тогтоол гарах болсон шалтгаан нь Сонгуулийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.4 дэх хэсэгт “Саналыг санал тоолох төхөөрөмжөөр тоолох бөгөөд санал тоолох төхөөрөмжөөс гарсан дүнгийн хуудас нь тухайн хэсгийн санал хураалтын дүн байна.”, 99 дүгээр зүйлийн 99.5 дахь хэсэгт “Санал тоолох төхөөрөмжид уншигдсан саналын хуудас нь хүчинтэй саналын хуудас байна.” гэж тус тус заасантай холбоотой. Эдгээр заалт нь санал тоолох төхөөрөмжид уншигдаагүй буюу төхөөрөмжөөр тоолоогүй саналын хуудас нь хүчингүй байна гэсэн утгыг илэрхийлж байгаа ба сонгууль зохион байгуулахад гарсан алдаанаас үүдэн төхөөрөмжид уншигдахгүй саналын хуудсаар санал өгсөн иргэдийн санал шууд хүчингүй байх үр дагавар үүсгэж байна. Мөн түүнчлэн техникийн саатал гарч санал тоолох төхөөрөмж ажиллахгүй болсон тохиолдолд иргэдээс өгсөн санал ч бас хүчингүй байхаар байна. Сонгуулийн тухай хуулийн дээрх
21 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл заалтууд нь мөн Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтад заасан “сонгох, сонгогдох эрх»-ийг зөрчиж байна. 2. Сонгуулийн тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.5 дахь хэсэгт “Сонгуулийн дүн гарсан бол санал хураалтыг хүчингүйд тооцохгүй.” гэж заасан. Гэтэл тус хуулийн 103, 104 дүгээр зүйлд санал хураалтыг хүчингүйд тооцох үндэслэлүүдийг дурдаж, санал хураалтыг дахин явуулах талаар зохицуулсан. Харин 133 дугаар зүйлийн 133.2 дахь хэсэгт “Сонгуулийн төв байгууллага тухайн тойрогт нэр дэвшигчдийг авсан саналын тоогоор нь дараалалд оруулан жагсаалт гаргах бөгөөд хамгийн олон санал авсан нэр дэвшигчийг Улсын Их Хурлын гишүүнээр шууд сонгогдсонд тооцно.” гэж сонгуулийн дүнг хэзээ гаргах талаар хуульчилсан боловч дүн гаргах хугацааг хуульд тусгайлан заагаагүй. Иймээс сонгууль явагдсаны маргааш өдөр нь сонгуулийн дүн гарах бүрэн боломжтой байгаа ба нэг өдрийн дотор санал хураалтыг хүчингүйд тооцуулах өргөдөл, нэхэмжлэл гаргаад, үүнийгээ шүүхээр шийдвэрлүүлэх боломжгүй болгож байгаа нь Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтад Монгол Улсын иргэн “Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, ... нотлох баримтыг шалгуулах, шударга шүүхээр шүүлгэх, ... эрхтэй.” гэж заасантай нийцэхгүй гэж үзэж байна. Иймээс Сонгуулийн тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.5 дахь хэсэг нь санал хураалтыг хүчингүйд тооцох хуулийн зохицуулалтыг хэрэгжүүлэх боломжгүй болгож, улмаар сонгуульд санал өгсөн иргэн болон сонгуульд нэр дэвшүүлсэн нам, эвсэл, нэр дэвшсэн иргэний санал хураалтыг хүчингүйд тооцуулах асуудлаар төрийн байгууллага, шүүхэд хандах эрхийг хязгаарлаж байна. Өөрөөр хэлбэл, сонгууль хуулийн дагуу явагдаагүй, сонгуульд нэр дэвшиж олонхийн санал авсан нэр дэвшигч сонгуулийн дүнг гажуудуулсан зэргээр санал хураалтыг хүчингүйд тооцох үндэслэл бүрдсэн хэдий ч шүүх Сонгуулийн тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.5 дахь хэсгийн заалтыг баримтлаад санал хураалтыг хүчингүйд тооцох боломжгүй нөхцөл байдал, үр дагавар үүсгэж байна. Иймд Сонгуулийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.4, 99 дүгээр зүйлийн 99.5 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтад “шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй. Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй. Сонгох эрхийг арван
22 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл найман наснаас эдэлнэ...”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” гэж заасныг; Сонгуулийн тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.5 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтад “Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, ... өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах, нотлох баримтыг шалгуулах, шударга шүүхээр шүүлгэх, хэргээ шүүх ажиллагаанд биеэр оролцох, шүүхийн шийдвэрийг давж заалдах ... эрхтэй.”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” гэж заасныг тус тус зөрчсөн эсэх талаар дүгнэлт гаргаж өгнө үү.” гэсэн агуулга бүхий мэдээлэл, гомдол гаргажээ. Хоёр. Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Л.Оюун-Эрдэнэ Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа: “Монгол Улсын Их Хурлаас 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Улсын Их Хурлын сонгууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль, Аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн санал тоолох, санал болон саналын хуудсыг хүчингүйд тооцох, сонгуулийн дүнг гаргах ажиллагаанд автоматжуулсан систем ашиглах журмыг тодорхойлсон Сонгуулийн тухай хуулийг баталсан бөгөөд энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Улсын Их Хурлын сонгуулийн журмыг хуулиар тогтооно.” гэж заасны дагуу Улсын Их Хурлын хууль тогтоох онцгой бүрэн эрхийн хүрээнд хамаардаг. Сонгуулийн тухай хуулийн санал тоолох, санал болон саналын хуудсыг хүчингүйд тооцох, сонгуулийн дүнг гаргах ажиллагаанд автоматжуулсан систем ашиглах зохицуулалтууд нь сонгууль зохион байгуулахтай холбоотой хуулиар зайлшгүй зохицуулах шаардлагатай зохицуулалтууд юм. 1. ... Сонгуулийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.4, 99 дүгээр зүйлийн 99.5 дахь хэсэг нь сонгогч хөндлөнгийн нөлөөгүйгээр
23 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл хүсэл зоригоо илэрхийлж, саналаа нууцаар гаргаж, санал тоолох төхөөрөмжид уншуулсны дараа хэрхэн санал хураалтын дүнг гаргах, зөвхөн санал тоолох төхөөрөмжид уншигдсан саналын хуудсыг хүчинтэйд тооцохтой холбоотой заалтууд болно. Сонгуулийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.4 дэх хэсэгт “Саналыг санал тоолох төхөөрөмжөөр тоолох бөгөөд санал тоолох төхөөрөмжөөс гарсан дүнгийн хуудас нь тухайн хэсгийн санал хураалтын дүн байна.”, мөн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.5 дахь хэсэгт “Санал тоолох төхөөрөмжид уншигдсан саналын хуудас нь хүчинтэй саналын хуудас байна.” гэж заасан нь нэгэнт саналыг санал тоолох төхөөрөмжөөр тоолж байгаа тохиолдолд тухайн төхөөрөмжөөр уншигдсан саналын хуудсыг үндэслэн санал хураалтын эцсийн дүнг гаргахаар зохицуулсан бөгөөд өмнө нь явагдаж байсан сонгуулиудын саналын хуудсыг тоолох явцад хүний хүчин зүйл нөлөөлсний улмаас гардаг байсан маргааныг бууруулах боломжийг олгосон зохицуулалт болсон. Сонгуулийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.10 дахь хэсгийн “Саналын хуудас нь тусгай нууцлалтай байх бөгөөд аймаг, дүүргийн хэмжээнд нэгдсэн дугаартай байна.”, мөн зүйлийн 84.11 дэх хэсгийн “Тухайн сонгуулийн саналын хуудасны загвар, тоог сонгуулийн төв байгууллага баталж, эрхлэн хэвлүүлнэ.”, 84.14 дэх хэсгийн “Баталсан загвараас өөр, шаардлага хангаагүй саналын хуудас хүчингүй байх бөгөөд хүчингүй саналын хуудсаар санал авах, өгөхийг хориглоно.”, 99 дүгээр зүйлийн 99.3 дахь хэсгийн “Баталсан загвар, шаардлагыг хангаагүй саналын хуудсыг хүчингүйд тооцно.” гэж заасан. Эдгээр зохицуулалт нь Монгол Улсын иргэний сонгох, сонгогдох эрхийг хангах, төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцах Үндсэн хуулийн зарчмыг хангаж байна гэж үзсэн болно. Түүнчлэн Сонгуулийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.5 дахь хэсэгт “Санал авах, тоолох төхөөрөмжид гэмтэл, саатал гарсан тохиолдолд тухайн төхөөрөмжид байгаа саналын хуудсыг хоёр дахь, эсхүл нөөц төхөөрөмжид уншуулж тоолох ба санал авах, тоолох төхөөрөмж байхгүй тохиолдолд сонгуулийн төв байгууллагаас баталсан журмын дагуу гар аргаар тоолно.” гэж заасан нь техникийн саатал гарч санал тоолох төхөөрөмж ажиллахгүй болсон тохиолдолд иргэдийн Монгол Улсын Үндсэн хуульд заасан сонгох, сонгогдох эрхийг хангах чухал зохицуулалт болсон.
catalog.parliament.mnRkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5