216 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл ҮНДЭСЛЭЛ: 1.Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 08 дугаар дүгнэлтэд “Монгол Улсын Их Хурлаас 2016 оны 2 дугаар сарын 05ны өдөр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим зүйл хүчингүй болсонд тооцох тухай хууль нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “... Хэрэв Улсын дээд шүүхийн шийдвэр хуульд харшилбал түүнийг Улсын дээд шүүх өөрөө хүчингүй болгоно.” гэсэн заалтыг хэрхэн хэрэгжүүлэх, хуульд харшилсан шийдвэрээ ямар журмаар хүчингүй болгохтой холбогдсон харилцааг зохицуулалтгүй орхиж, хуулийн хийдэл бий болгожээ “ гэж дүгнэсэн байна. Ийнхүү дүгнэсэн атал уг хийдлийг арилгаагүй байгаа нь Үндсэн хуулийн зөрчил гэж үзэхээр байна. Мөн Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Улсын Их Хурлын гишүүн О.Батнасан Үндсэн хуулийн цэцэд өмнө нь ирүүлсэн тайлбар болон Цэцийн дунд суудлын хуралдааны явцад дээрх хийдлийг хүлээн зөвшөөрч холбогдох нэмэлтийг хийх талаар дурдсан болно. 2. Монгол Улсын Их Хурлаас 2016 оны 2 дугаар сарын 05-ны өдөр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим зүйл хүчингүй болсонд тооцох тухай хуулийг баталж, мөн өдрөөс эхлэн дагаж мөрдсөнөөр хяналтын шатны иргэний хэргийн шүүхийн тогтоолд гомдол гаргах улмаар Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч гомдлыг хянах, мөн дүгнэлт бичиж хэргийг хянан хэлэлцүүлэх зохицуулалтгүй болсон байна. 3. Монгол Улсын Их Хурлаас 2017 оны 5 дугаар сарын 08ны өдөр баталсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль / шинэчилсэн найруулга/-ийн 40.10, 40.11 дүгээр зүйлд хяналтын шатны шүүхийн шийдвэр хууль зөрчсөн гэж үзвэл Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчид гомдол гаргах, Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүгчдийн нэгдсэн хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх талаар, мөн 2016 оны 2 дугаар сарын 04-ний өдөр баталсан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль / шинэчилсэн найруулга/-ийн 128 дугаар зүйлд Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчид гомдол гаргах, Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүгчдийн нэгдсэн хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх талаарх журмыг зохицуулжээ.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5