145 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл давуу байдал бий болгох утга, санаа агуулаагүйгээрээ, түүнчлэн мөн хуулийн 69 дүгээр зүйлтэй харьцуулахад хариуцагчийн өмч хөрөнгө, өмчлөх эрхэд халдсан агуулгагүй байна. ДээрдурдсанаасүзвэлУлсындээдшүүххуулийгялгамжтайгаар ойлгож, Үндсэн хуульд нийцэж байгаа мэтээр тайлбарлан, нэхэмжлэгч этгээдийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад чиглэсэн зохицуулалтыг шүүхийн эрх ашигт нийцэхгүй буюу шүүхэд нэмэлт үүрэг бий болгосон, шүүхийн ачааллыг нэмсэн гэх шалтгаанаар Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж, хууль тогтоох байгууллагаас баталсан хуулийн үзэл баримтлалыг алдагдуулж болохгүй гэж үзэж байна. Улсын дээд шүүхийн хүсэлтэд дурдсанчлан иргэний өмч, хөрөнгөтэй холбоотой мэдээ, мэдээлэл нь холбогдох хуулиар нууцад хамаарах бөгөөд эдгээр мэдээллийг зөвхөн хуулиар эрх олгогдсон байгууллага, албан тушаалтан буюу шүүх авах эрхтэй байдаг. Ийм ч учраас иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нэг тал болох нэхэмжлэгч нь хариуцагчийн өмч хөрөнгийн талаар мэдээлэл байхгүй, олж авах боломжгүй тул уг мэдээллийг гаргуулах талаар шүүхэд хандахад шүүх хүсэлтийг хүлээж авдаггүй, үүнээс улбаалан өмч хөрөнгийн талаар тодорхой мэдээлэл байхгүй учраас нэхэмжлэгчийн шүүхээс гаргах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай хүсэлтийг “битүүмжлэх дансны дугаар, эсхүл эд хөрөнгийн талаарх мэдээллийг олж ирэх үүргийг нэхэмжлэгчид өгч” шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлд заасан арга хэмжээг авдаггүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн зохицуулалтын хүрээнд жилд 2000 гаруй шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгэж байгаа нь шүүхээр шийдвэрлэж буй нийт хэрэг, маргааны тоотой харьцуулахад зөвхөн 5 хувьд энэ төрлийн арга хэмжээг шүүхээс авч байгаа нь харагдаж байна. З. Хууль тогтоогч шүүх шийдвэртээ төлбөр төлөгчийн ямар хөрөнгө, орлого, эрхээс төлбөрийг гаргуулах талаар тодорхой заадаггүйгээс шийдвэр гүйцэтгэгч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг төлбөр төлөгчийн бүх хөрөнгөд явуулж, төлбөр төлөгчийн өмчлөх эрхэд өөрийн үзэмжээр халддаг, түүнчлэн, иргэний Үндсэн хуулиар хамгаалагдсан орон байрны халдашгүй байдалд шүүхийн шийдвэргүйгээр халдах буюу шаардлагагүй байхад орон байранд хүчээр нэвтэрч, иргэдийг айлгадаг байдлыг өөрчлөхийн тулд Шүүхийн
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5