Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2017-2019/

147 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл долдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалт, Арван есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Дөчин долдугаар зүйлийн 1 дэх хэсэг, Дөчин есдүгээр зүйлийн 1 хэсгийн холбогдох заалтыг зөрчөөгүй гэсэн тайлбарыг үүгээр Танд уламжилж байна.” гэжээ. ҮНДЭСЛЭЛ: 1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны онцлог нь уг ажиллагаанд удирдлага болгодог тусгай зарчим болох диспозитив буюу иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааг зохигчдын санаачилга, хүсэлтийн үндсэн дээр явуулах болон мэтгэлцэх зарчимд үндэслэдэг явдал юм. Дээрх зарчмуудын агуулга нь зохигчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг эхлүүлэх, үргэлжлүүлэх, төгсгөх асуудлаа бие даан чөлөөтэй хэрэгжүүлэх, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрхээ эдлэх эсэхээ өөрийн хүсэл сонирхол, санаачилгаараа шийдэх, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримт, хариуцагчийн гэм бурууг нотолж, татгалзлыг үгүйсгэх, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг татгалзах, түүнийхээ үндэслэлийг нотлох үүрэгтэй байдагт оршино. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.” хэмээн дээрх зарчмыг хуульчилсан байна. 2. Хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт нь төр, байгууллага, хувь хүний нууцтай холбоотой; өөр улс, орон нутагт байгаа учраас зохигч тэдгээрийг өөрөө олж авах боломжгүй; түүнчлэн туршилт, үзлэг, таньж олуулах, шинжилгээ хийлгэх, гэрчийн мэдүүлэг авах тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлдэг ба зохигч аль нэг талын хүсэлтээр эсрэг талаас нотлох баримтыг шүүх албадан гаргуулж болохоор хуульд заасан. Харин хэргийн үйл баримтыг иргэний хэргийн шүүх өөрийн санаачилгаар тогтоохгүй бөгөөд талуудын зүгээс шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтыг хөндлөнгийн байр сууринаас шинжлэн судалж маргааныг шийдвэрлэдэг.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5