Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2017-2019/

208 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Иймд Монгол Улсын Үндсэн хуульд заасан тэгш байдал, эрх тэгш байх зарчимд нийцүүлэн хууль тогтоогч өөр өөр нөхцөлөөр үүссэн харилцаанд тохирсон онцлогтой зохицуулалтыг хуульчилсан нь Үндсэн хуулийн зөрчлийг агуулахгүй гэж үзэж байна” гэсэн байна. ҮНДЭСЛЭЛ: 1. Иргэн Т.Мөнх-Эрдэнэ Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааны явцад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 73.5-д зааснаас бусад тохиолдолд дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй үл хөдлөх хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлэхдээ түүний үнийг 50 хувиар бууруулж тооцон олгоно. ...” гэж заасан нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “... шударга ёс, ... тэгш байдлыг ... хангах, ... нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль ...-ийн өмнө эрх тэгш байна.” гэж заасныг зөрчсөн гэсэн мэдээллийн шаардлагаасаа татгалзсан болно. 2. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Төр нь ... өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална.”, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлаж болно.” хэмээн хуульчилжээ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 44 дүгээр зүйлийн 44.2.13 дахь заалтад “... банк, эрх бүхий хуулийн этгээдэд данс нээх, эзэмших эрхэд хязгаарлалт тогтоох, ...” гэж зааж, хуулийн хүрээнд өмчлөх эрхийн хэрэгжилтэд хязгаарлалт тогтоосон нь хууль тогтоогчийн бүрэн эрхэд хамаарч байх ба Үндсэн хуулийн зөрчлийн шинжийг агуулаагүй байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалт, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31, 32 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС ДҮГНЭЛТ ГАРГАХ нь: 1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.13 дахь заалтад “... банк, эрх бүхий хуулийн этгээдэд данс нээх, эзэмших эрхэд хязгаарлалт тогтоох, ...” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “... өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална.”, мөн хуулийн Арван зургадугаар зүйлийн

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5