Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2017-2019/

207 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл бөгөөд ийнхүү зохицуулахдаа 73.3 дахь хэсгээр төлбөр авагчийн барьцаанд байгаа болон дундын өмчлөлийн хөрөнгөөс төлбөр төлөгчид ногдох хөрөнгөөс бусад хөрөнгийг түүний үнэлэгдсэн үнээс 50 хувиар бууруулан төлбөр авагчид санал болгохоор, 73.5 дахь хэсгээр төлбөр авагчийн барьцаанд байгаа болон дундын өмчлөлийн хөрөнгийн төлбөр төлөгчид ногдох хэсгийг шинжээчээс тогтоосон үнээр төлбөр авагчид санал болгохоор тус тус хуульчилсан. Иргэний хууль тогтоомжид заасанчлан барьцааны үүрэг талуудын чөлөөт хүсэл, зоригийн үндсэн дээр буюу талууд өөрсдийн эрсдэлийг тооцож, тохиролцсон үед үүсдэг. Өөрөөр хэлбэл, барьцаалагч, барьцаалуулагч нь аливаа хөрөнгийг харилцан тохиролцсоны дагуу барьцааны зүйл байхаар сонгодог буюу барьцаалагч-төлбөр авагч үүргийн гүйцэтгэлийг хангуулах барьцааны зүйлийг өөрөө сонгож хэлцэл байгуулдаг тул барьцаалагч-төлбөр авагч сонголтынхоо эрсдэлийг өөрөө үүрэх буюу түүнд тусгайлсан зохицуулалт үйлчлэх нь гарцаагүй юм. Тодруулбал, иргэн, хуулийн этгээд зээлийн гэрээ байгуулахдаа зээлдэгч /үүрэг гүйцэтгэгч/ үүргээ биелүүлээгүй тохиолдолд тухайлсан барьцааны зүйлийг үүргийн гүйцэтгэлд тооцож тэргүүн ээлжид төлбөрийн шаардлагаа хангуулах эрхээ эдлэх хүсэлтээ илэрхийлсэн байдаг тул барьцааны зүйлээр түүний үүргийн гүйцэтгэлийг хангуулан тухайн хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлэх зохицуулалтыг хуульчилсан. Ийнхүү зохицуулсан нь барьцааны зүйлээр төлбөрийн шаардлагыг бүрэн хангуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаалагдаагүй бусад хөрөнгөөс гаргуулахгүй байж төлбөр төлөгчийн өмчлөх эрхийг хамгаалахад чиглэсэн зохицуулалт болж чадсан. Харин энгийн төлбөр авагч буюу барьцаалагч бус төлбөр авагчийн хувьд дээр дурдсанчлан үүргийн гүйцэтгэлийг хангуулах аливаа хэлбэр, барьцааг сонгоогүй, тухайн хөрөнгийг үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар буюу төлбөртөө суутган авахаар хэлэлцэн тохиролцож гэрээ хийгээгүй байдаг. Тодруулбал, иргэн, хуулийн этгээд зээлийн гэрээ байгуулахдаа үүргийн гүйцэтгэлд аливаа эд хөрөнгө авахгүйгээр мөнгөн хэлбэрээр нь эргүүлж авна гэж тооцож хэлцэл хийсэн байдаг. Энэ тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг хангах үүднээс төлбөр төлөгчийн хоёр шатны дуудлага худалдаагаар ороод худалдан борлогдоогүй хөрөнгийн үнийг тодорхой хувиар бууруулан төлбөр авагчид санал болгохоор зохицуулсан.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5