Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2017-2019/

159 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл корпорациас ирүүлсэн албан бичгийг үндэслэн уг асуудлыг хэлэлцсэн нь хэлэлцээрийн холбогдох заалтад нийцэхгүй байна. 4. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтад “Улсын Их Хурал бүх ард түмнийг төлөөлөн төрийн өмчийн өмчлөгч байна.”, Компанийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.6 дахь хэсэгт “... төрийн өмчит компанийн хувьд өмчлөгч нь төрийг төлөөлж Улсын Их Хурал ... байх бөгөөд тэдгээрийг төлөөлж хувьцаа эзэмшигч нь Засгийн газар ... байж болно.” гэж заасныг үндэслэн дээр дурдсан компаниудын хувьцааны 49 хувийг төр өөрөө эзэмших үү, хувийн хэвшлийн хуулийн этгээдэд эзэмшүүлэх үү гэдэг асуудлыг төрийн өмчийн өмчлөгчийн хувьд Улсын Их Хурал шийдэхээр байна. 5. Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 6 дахь заалтад зааснаар хэлэлцэх асуудлын төсөл нь хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлигт нийцсэн, гүйцэд боловсрогдсон, зохих тооцоо, холбогдох яамны виз /санал/-ээр нотлогдсон байх бөгөөд мөн хэсгийн 7 дахь заалтад “хариуцсан гишүүний зөвшөөрсөн төсөл, түүний үндэслэлийг Хэрэг эрхлэх газрын дарга Ерөнхий сайдад танилцуулж, түүний зөвшөөрснөөр нийт гишүүнд уг асуудлыг хэлэлцэхээс ажлын 3-аас доошгүй хоногийн өмнө гардуулсан байвал зохино.” гэж заасан. Гэтэл Засгийн газрын хуралдааны 2016 оны 33 дугаар тэмдэглэл болон Засгийн газраас шалгалтын явцад Улсын Их Хуралд ирүүлсэн албан ёсны материалаас үзэхэд Засгийн газар нь уг асуудлыг хуралдаанаараа хэлэлцэхдээ Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн дээрх заалтуудыг зөрчсөн байсан болно. 6. Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах тухай Улсын Их Хурлын 2007 оны 27 дугаар тогтоолын 2 дахь заалтын “Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрээр ашиглаж байгаа Эрдэнэтийн зэсмолибдений ... ордын одоогийн ашиглаж байгаа нөхцөлийг хэвээр хадгалах нь зүйтэй гэж үзсүгэй.” гэсэн заалт мөн л хүчинтэй байхад Засгийн газар түүнийг зөрчсөн байна. Иймд Засгийн газар уг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхдээ Монгол Улсын хууль тогтоомж болон Монгол-Оросын “Монголросцветмет” ХХК-ийн үйл ажиллагааны тухай 2007 оны хэлэлцээрийг дээр дурдсан байдлаар зөрчсөн гэж үзэж Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин тавдугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Засгийн газрын

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5