117 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл тэдгээрийн байршил, нутаг дэвсгэрийн харьяаллыг тогтоохдоо 2-3 аймаг дунд давж заалдах шатны нэг шүүх, 2-3 дүүргийн дунд анхан шатны нэг шүүх байхаар хуульчилсан буюу нэршлийн хувьд дэс дугаарлаж, тойргийн зарчмаар байгуулсан. Харин 2015 оны Шүүх байгуулах тухай хуулиар зөвхөн нэршлийг “аймгийн” болон “дүүргийн” гэж томьёолж, өмнөх хуультай мөн адил 2-3 аймгийн дунд нэг давж заалдах шатны шүүх, 2-3 дүүрэг дунд анхан шатны нэг шүүхтэй байхаар тус тус хуульчилж байсан нь Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шүүхийн үндсэн тогтолцоог зөрчсөн гэж үзэж холбогдох заалтыг хүчингүй болгосон Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 01, 2016 оны 01 дүгээр тогтоол тус тус хүчин төгөлдөр хэвээр байна. 3. Монгол Улсын Их Хурлаас 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг баталж дүүрэг тус бүр нэг шүүхтэй байхаар өөрчлөн найруулсан боловч Шүүх байгуулах тухай хуулийн 2 дугаар зүйлийн “Нэг.Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх” гэсэн хэсгийн 8 дахь заалтад “Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх” гэж, мөн “Хоёр.Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх” гэсэн хэсгийн 8 дахь заалтад “Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх” гэж хоёр дүүргийн дунд нэг анхан шатны шүүхийг байгуулан хуульчилсан нь дээр дурдсан Үндсэн хуулийн цэцийн шийдвэрээр хүчингүй болсон Шүүх байгуулах тухай хуулийн холбогдох заалтыг агуулгаар нь дахин сэргээсэн байна. Үндсэн хуулийн цэцийн тогтоолоор удаа дараа хүчингүй болсон Шүүх байгуулах тухай хуулийн холбогдох заалтыг агуулгаар нь дахин сэргээснээрээ Монгол Улсын Их Хурал Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.” гэснийг зөрчиж байгааг тэмдэглэх нь зүйтэй байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйл, Жаран зургадугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг; Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2 дахь хэсэг; Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 3, 31 дүгээр зүйлийн 2, 32 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг тус тус удирдлага болгон
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5