188 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл удирдлага болгон Дунд суудлын хуралдаанаар энэхүү маргааныг хянан шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. 2. Ерөнхий сайд аймгийн Засаг даргыг томилох харилцааг Монгол Улсын Үндсэн хуулийн Жардугаар зүйлээр зохицуулж, эрх зүйн үндсийг тогтоожээ. Үндсэн хуульд заасан уг бүрэн эрхээ хэрэгжүүлэхээр гаргасан Ерөнхий сайдын шийдвэрт холбогдох маргааныг Үндсэн хуулийн цэц хэлэлцэн шийдвэрлэж дүгнэлт гаргах бүрэн эрхтэй. 3. Төрийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай 1995 оны хуулийг батлан гаргасан зорилго, тухайн хуулиар зохицуулах харилцааны мөн чанараас үзэхэд 1994 оны 12 дугаар сарын 30-ны өдөр баталсан Төрийн албаны тухай хууль хүчин төгөлдөр мөрдөгдөхөөс өмнөх буюу шилжилтийн үеийн цаг хугацаанд хамаарах харилцааг зохицуулахад хэрэглэхээр байна. Түүнчлэн, 1994 оны Төрийн албаны тухай хууль батлагдахаас өмнө холбогдох албан тушаал эрхэлж байсан иргэдийн эрх зүйн байдлыг тодорхойлох, түүнийг дордуулахгүй байх зорилгоор Төрийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай 1995 оны хууль нь эдүгээ хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байгаа гэж үзэхээр байна. Иймд Л.Ганболдын 2013-2016 онд Хөвсгөл аймгийн Монгол Ардын Намын хорооны даргаар ажилласан хугацаа нь дээрх хуулийн үйлчлэлд хамаарахааргүй байх тул энэ хуулийг баримтлан төрийн албанд ажилласан хугацаанд тооцох хууль зүйн үндэслэлгүй байна. 4. Монгол Улсын Ерөнхий сайдын 2016 оны 12 дугаар захирамжийн 1 дэх заалт Үндсэн хуулийн холбогдох заалттай нийцээгүй байна гэсэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 04 дүгээр дүгнэлт үндэслэлтэй байна. 5. Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “... Улсын Их Хурал дүгнэлтийг хүлээн зөвшөөрөөгүй үндэслэл зөв болох нь нотлогдвол өмнөх дүгнэлтээ хүчингүй болгох, хэрэв үндэслэл нь батлагдахгүй бол Улсын Их Хурлын тогтоолыг хүчингүй болгож тогтоол гаргана.” гэж заажээ. Монгол Улсын Их Хурлын 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 25 дугаар тогтоолд Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 04 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ заагаагүй байна.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5