Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2017-2019/

135 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл арга, зохицуулалтын зарчим зэрэг шалгуур, үндсэн шинжээр ялгагдаж, бие даасан салбар эрх зүйд хуваагддаг. Өөрөөр хэлбэл, үндсэн хуулийн эрх зүй, эрүүгийн эрх зүй, иргэний эрх зүй, захиргааны эрх зүй гэх зэргээр салбар эрх зүй нь өөр өөрийн онцлогийг тусгасан хэм хэмжээнээс бүрдэж байдаг нь ойлгомжтой. Эрх зүйн харилцаанд оролцогч нь өөрийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзсэн тохиолдолд эрхээ хамгаалуулахаар шүүхэд хандах эрхтэй бөгөөд шүүх нь нэн тэргүүнд “... хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх” буюу Үндсэн хуулиар олгогдсон хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхол, түүний суурь зарчмыг хэрэгжүүлэх нь зүйн хэрэг. Мэдээж, “... хууль, шүүхийн өмнө эрх тэгш” байх ойлголт нь өргөн утга, агуулгыг илэрхийлдэг, хүний эрхийн суурь зарчим бөгөөд энэ нь хуулийн өмнө, шүүхийн өмнө гэсэн хоёр хэсэгт хуваагддаг. Хууль тогтоогч нь эрх зүйн хэм хэмжээг тогтоохдоо салбар эрх зүйн зохицуулах зүйл, зохицуулалтын арга, зарчмаас хамааран тухайн харилцаанд оролцогчдын “эрхийн тэнцвэртэй байдлыг хангах” нь Үндсэн хуулийн “эрх тэгш” байх байдлыг хууль тогтоох аргаар тэнцвэржүүлэх үүрэгтэй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ямар нэгэн давуу тал, эсхүл хязгаарлалт тогтоохгүй байх нь шүүхийн өмнө эрх тэгш байх гэдэг ойлголтыг тайлбарлах үндсэн шалгуур мөн төдийгүй энэ нь салбар эрх зүй буюу материаллаг эрх зүйн хэм хэмжээ, зохицуулах зүйл, зохицуулалтын арга, зарчим, түүний онцлог, үндсэн шинжээс хамааралтайгаар тухайн харилцаа нь үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болох хууль зүйн факт, талуудын хүсэл зоригоос хамаарах, эсхүл хамаарахгүйгээр эрх зүйн харилцаанд оролцогчдод хууль зүйн эрх, үүрэг, хариуцлага үүсч байдаг нь тодорхой. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилтыг хуулийн 1 дүгээр зүйлд тодорхойлохдоо иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын хооронд үүссэн иргэний эрх зүйн маргааныг шүүх иргэний хэрэг үүсгэн хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэжээ. ... Иргэний эрх зүйн харилцааны оролцогч болох аливаа иргэн, төр, хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй байгууллага нь өөрийн эдийн болон эдийн бус баялагтай холбоотой эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулах зорилгоор шүүхэд хандах

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5