Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2017-2019/

20 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Нэг. Нийслэлийн Баянгол дүүргийн оршин суугч, иргэн О.Мөнхболд, Нийслэлийн Баянзүрх дүүргийн оршин суугч, иргэн М.Мөнхжаргал, Архангай аймгийн Өгийнуур сумын оршин суугч, иргэн П.Баттулга нар Үндсэн хуулийн цэцэд хандаж: “1. Монгол Улсын Их Хурлын болон Аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн санал авах өдөр буюу 2016 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Архангай, Завхан, Баян-Өлгий болон Увс аймгийн зарим сумдын санал авах байруудад хүргүүлсэн саналын хуудас дуусч, саналаа өгөхөөр ирсэн сонгогчид саналаа өгч чадахгүй хүлээж эхэлсэн. Улмаар Сонгуулийн ерөнхий хорооны 2016 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 180 дугаар тогтоол гарсны дагуу саналын хуудас дутсан санал авах байруудад саналын хуудсыг хэвлэж иргэд, сонгогчдын саналыг авсан. Гэтэл иргэдийн саналыг авч дууссаны дараа Сонгуулийн ерөнхий хорооны 2016 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 182 дугаар тогтоол гарч, уг тогтоолоор саналын хуудас дутсан санал авах байруудаас хэвлэж иргэдийн саналыг авсан бүх саналын хуудас, түүнд тэмдэглэсэн иргэдийн саналыг бүхэлд нь хүчингүй болгосон. Ингээд дээрх санал авах байруудад нэмж хэвлэсэн саналын хуудсаар санал өгсөн бүх иргэд, сонгогчдын санал хүчингүй болсон. Сонгуулийн ерөнхий хорооны 182 дугаар тогтоол нь иргэдийн “сонгох эрх”, сонгуульд нэр дэвшсэн иргэдийн “сонгогдох эрх”-ийг шууд хязгаарласнаараа Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтыг ноцтой зөрчсөн шийдвэр болсон. Сонгуулийн ерөнхий хорооны 2016 оны 6 дугаар сарын 29ний өдрийн 182 дугаар тогтоол гарах болсон шалтгаан нь Сонгуулийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.4 дэх хэсэгт “Саналыг санал тоолох төхөөрөмжөөр тоолох бөгөөд санал тоолох төхөөрөмжөөс гарсан дүнгийн хуудас нь тухайн хэсгийн санал хураалтын дүн байна.”, 99 дүгээр зүйлийн 99.5 дахь хэсэгт “Санал тоолох төхөөрөмжид уншигдсан саналын хуудас нь хүчинтэй саналын хуудас байна.” гэж тус тус заасантай холбоотой. Эдгээр заалт нь санал тоолох төхөөрөмжид уншигдаагүй буюу төхөөрөмжөөр тоолоогүй саналын хуудас нь хүчингүй байна гэсэн утгыг илэрхийлж байгаа ба сонгууль зохион байгуулахад гарсан алдаанаас үүдэн төхөөрөмжид уншигдахгүй саналын хуудсаар санал өгсөн иргэдийн санал шууд хүчингүй байх үр дагавар үүсгэж байна. Мөн түүнчлэн техникийн саатал гарч санал тоолох төхөөрөмж ажиллахгүй болсон тохиолдолд иргэдээс өгсөн санал ч бас хүчингүй байхаар байна. Сонгуулийн тухай хуулийн дээрх

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5