Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2017-2019/

51 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл хэрэглэсэн эсэх, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн эсэхийг хянадаг. Хяналтын шатны шүүх хуралдаанд мэтгэлцээн явагдахгүй, зөвхөн хууль хэрэглээний асуудлыг хянан үздэг бөгөөд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 349 дүгээр зүйлийн 349.4 дэх хэсэгт заасны дагуу прокурор, өмгөөлөгчийн саналыг сонсдог. Нөгөөтээгүүр, хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийг оруулах эрхийг хангасан байлаа ч ямар нэгэн тайлбар, санал хэлэх боломжгүй, хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдолгүй бөгөөд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 342 дугаар зүйлийн 342.1 дэх хэсэгт заасны дагуу давж заалдах шатны шүүх ял оногдуулсан, эсхүл цагаатгагдсан этгээдийн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл өөрөө болон өмгөөлөгчөөрөө дамжуулан хяналтын шатны шүүхэд гомдол гаргах эрхийг хязгаарлаагүй юм.” гэсэн байна. ҮНДЭСЛЭЛ: 1. Анхан шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд буюу шүүн таслах ажиллагаанд шүүгдэгчийн биеэр оролцох эрхийг заавал хангасан байхаар, харин давж заалдах шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн хүсэлтээр оролцуулахаар Эрүүгийн байцаан шийтгэх хуульд тусгажээ. Хяналтын шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зөвхөн анхан болон давж заалдах шатны шүүх эрүүгийн хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн эсэх тухай хууль хэрэглээний асуудлыг хянан хэлэлцдэг онцлогоос хамааран талуудын хооронд мэтгэлцээн өрнөхгүй, прокурор, өмгөөлөгч зөвхөн санал хэлэх байдлаар оролцдог утгаараа бусад оролцогчдыг оролцуулах нь эрх зүйн хувьд ач холбогдолгүй гэж хууль тогтоогчийн зүгээс тайлбарласныг үндэслэлтэй гэж үзэхээр байна. 2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд буюу хяналтын шатны шүүх хуралдаанд хэргийн оролцогчид заавал өөрийн биеэр оролцсоноор өөрийгөө өмгөөлөх эрх хэрэгжинэ гэж үзэхгүй бөгөөд энэ нь илүү өргөн хүрээг хамарсан ойлголт байна. Шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч өөрийгөө өмгөөлөх эрхийн хүрээнд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 342 дугаар зүйлд заасны дагуу давж заалдах шатны шүүхийн шийдвэр дэх хууль хэрэглээний асуудлыг өөрт ашигтайгаар

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5