194 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл хэвээр хадгалах буюу царцаах, ...”, мөн заалтын 5 дахь дэд заалтад “төрийн албан хаагчдын албан тушаалын зэрэглэл, цалингийн шатлал ахиулахыг 2017-2019 онд түр зогсоож, энэ талаар шийдвэр гаргахгүй байхыг бүх шатны төсвийн захирагч нарт даалгах” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.’’, Арван зургадугаар зүйлийн 4 дэх заалтад “... хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах ...”, Дөчин зургадугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, баталгааг хуулиар тогтооно.” гэж заасантай нийцсэн эсэхийг тогтоож өгнө үү.” гэсэн байна. Хоёр. Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Н.Амарзаяа Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа: “... Нэг. Төрийн албан хаагч Монгол Улсын иргэний нэгэн адил Үндсэн хуульд заасан иргэний үндсэн эрх, эрх чөлөөг эдлэх эрхтэй. Харин Төрийн албан хаагчийн тангараг өргөж, нийтийн албан тушаалтан болсноор хувийн эрх зүй дэх иргэний хөдөлмөрлөх эрхээс ялгагдах онцлог харилцаа бий болдог. Тиймээс ч төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцааны тодорхой хэсгийг захиргааны эрх зүйгээр зохицуулдаг. Үүнд төрийн албан хаагчийн үйл ажиллагаанд тавигдах шаардлага, хязгаарлалтууд, хариуцлага, цалин хөлс, нийгмийн баталгааны асуудлууд багтана. Төрийн албан хаагчид олгох нийгмийн баталгаа, цалин хөлс, түүнтэй холбоотой зардлыг улсын төсвөөс санхүүжүүлдэг тул мөнхүү зардлыг олгохтой холбоотой харилцааг төсвийн хууль тогтоомжоор зохицуулахдаа төсвийн тогтвортой байдлыг хангах зарчмыг мөн мөрдөх шаардлага үүсдэг. Улсын сан хөмрөг хангалтгүй, улсын өр, төсвийн алдагдал их хэмжээгээр өссөнөөр төсвийн зардлыг нэмэгдүүлэх боломжгүй тохиолдол нэгэнт үүссэн бол Улсын Их Хурал нь Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Төр нь үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна.”, Хорин тавдугаар зүйлийн 7 дахь хэсэгт заасан “...төрийн санхүү, зээл, албан татвар, мөнгөний бодлого...”- ыг тодорхойлох бүрэн эрхийнхээ хүрээнд тус тус зохицуулалт хийх боломж бий. Энэхүү эрх хэмжээний хүрээнд Улсын Их Хурал 2017 оны 29 дүгээр тогтоолыг батлан гаргасан.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5