24 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Сонгуулийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.8 дахь хэсэгт “Сонгогч санал тэмдэглэхдээ алдаа гаргаж буруу тэмдэглэл хийсэн бол саналын хуудсаа санал тоолох төхөөрөмж /саналын хайрцаг/-д хийхээс өмнө энэ тухайгаа санал авах байранд мэдэгдэж, алдаатай саналын хуудсыг хураалгаж, дахин нэг удаа саналын хуудас авч саналаа өгч болно.” гэж заасан нь сонгогчдын санал сонгуулийн дүнд тусаж, тэдгээрийн сонгох, сонгогдох эрх илүү хангагдаж байгаа болно. 2. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтад “Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, ... өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах, нотлох баримтыг шалгуулах, шударга шүүхээр шүүлгэх, хэргээ шүүх ажиллагаанд биеэр оролцох, шүүхийн шийдвэрийг давж заалдах, ...”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийн иргэнийхээ өмнө хариуцна.” гэж тус тус заасантай нийцүүлэн Сонгуулийн тухай хуулийн 111 дүгээр зүйлд сонгууль зохион байгуулах үйл явц, үйл ажиллагаатай холбогдуулан аливаа этгээд сонгуулийн байгууллагад өргөдөл, мэдээлэл гаргах эрхтэй, мөн сонгуулийн байгууллагын шийдвэр, үйл ажиллагаа / үйлдэл, эс үйлдэхүй/-ны улмаас эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзсэн аливаа этгээд шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байхаар хуульчилсан байна. Санал хураалтыг хүчингүйд тооцох нь сонгуулийг хүчингүйд тооцохоос ялгаатай асуудал бөгөөд Монгол Улсын Үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд иргэн сонгуульд саналаа өгч оролцдог. Сонгууль хуульд заасны дагуу явагдсан нөхцөлд санал хураалтыг хүчингүйд тооцох нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9 дэх хэсэгт заасан «сонгох» эрхэд халдсан зохицуулалт болно. Сонгуулийн тухай хуулийн 103 дугаар зүйлээр сонгуулийн дүн гарахаас өмнө хууль зөрчсөн тохиолдолд зөрчил гарсан хэсгийн санал хураалтыг хүчингүйд тооцохоор зохицуулсан ба мөн хуулийн 135 дугаар зүйлээр хууль зөрчсөн тохиолдолд сонгуулийг хүчингүйд тооцож, 136 дугаар зүйлээр дахин сонгууль явуулах талаар зохицуулсан байгаа нь Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтын “Монгол
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5