127 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Хоёрдугаар асуултын хүрээнд: 1. Эрх зүйн онолын дагуу түүний нэгэн дэд институц болох эрх шилжүүлэх (delegation of power) буюу төрийн байгууллага, албан тушаалтан хуульд заасны дагуу зарим бүрэн эрхээ хууль, гэрээний үндсэн дээр шилжүүлэх боломжтой байдаг. Үндсэн хуулийн эрх зүйн онолын ёсоор эрх шилжүүлэх боломжтой байдаг. Үндсэн хуулийн эрх зүйн онол ёсоор эрх шилжүүлэх асуудал нь аливаа субъект (албан тушаалтан болон байгууллага) өөрийн эрх хэмжээнд хамаарах бүрэн эрхийг бусад субъектэд шилжүүлэх агуулгаар ойлгогдоно. Гэвч ийнхүү эрхээ шилжүүлэх процедур нь гагцхүү хуульд заасны дараагаар хэрэгжиж хүчин төгөлдөр байх боломжтой. Өөрөөр хэлбэл, эрх шилжүүлэх хэлбэр нь хууль байж хуулиар заагаагүй аливаа бүрэн эрх шилжүүлэх үйл ажиллагаа хүчин төгөлдөр бус бөгөөд хууль ёсоор хүлээн зөвшөөрөгдөж (легитим) чадахгүйд хүрэх юм. 2. Үндсэн хуульт ёсны үүднээс эрх шилжүүлэх ойлголт төрийн эрх мэдлийн хуваарилалтын цар хүрээгээр хязгаарлагдана хэмээн үздэг. Энэ нь эрх мэдлүүд өөр хоорондоо шилжихгүй буюу хууль тогтоох эрх мэдэл гүйцэтгэх болон шүүх эрх мэдэлд шилжих боломжгүй гэх хязгаарлалт юм. Гэвч онцгой тохиолдолд уг эрх тодорхой хязгаарлалтын хүрээнд шилжих нь төрийн эрх мэдэл хуваарилалтын сонгодог зарчмыг үл хөндөнө. Өөрөөр хэлбэл, онцгой хэмээх нөхцөл нь чухам ямар байдал үүссэн байх вэ гэдгээс шууд хамаарна. Тэгвэл эрх шилжих, түүн дотроо хууль тогтоох эрх мэдэл шилжиж болохуйц онцгой нөхцөлд тухайн улсын үндэсний аюулгүй байдал, үндсэн хуулийн байгуулалд ноцтой эрсдэл бий болсон гэх агуулгаар цөөнгүй гадаад улсуудын үндсэн хуульд заасан байна. Түүний сонгодог жишээ нь дайны байдал буюу үндэсний аюулгүй байдлын хүрээнд хойшлуулшгүй нөхцөл үүсэхэд тэрхүү орчинд тохирсон тусгай хууль батлан гаргах асуудал үүнд хамаарч байна. Өөрөөр хэлбэл, хууль батлах ердийн журам энэ тохиолдолд үл хамаарна. Энэ хүрээнд эрх зүйн харилцан адилгүй ялгаа бүхий хоёр агуулгаар уг асуудлыг гадаад улсууд шийдвэрлэсэн байна. (1) Эрх шилжүүлэх буюу дийлэнх тохиолдолд тухайн улсын зэвсэгт хүчний ерөнхий командлагчид шаардлагатай бол хууль тогтоох эрх шилжиж болох арга зам (АНУ, Австрали, Польш зэрэг цөөнгүй орон үүнд хамаарна), (2) Хууль тогтоох эрх мэдлийг өргөжүүлэх буюу дайны үед төрийн удирдлага хэрэгжүүлэх субьект болох тодорхой институцийн эрхийг хууль тогтоох хэлбэрээр өргөжүүлэн зохион байгуулах
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5