34 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл орсон нийт 15 гэрээ хэлэлцээр, нөгөө талаас улсын бүртгэлийн хуулиуд болох Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль, Иргэний бүртгэлийн тухай хууль, Эд хөрөнгийн эрх, түүнтэй холбоотой бусад эрхийн улсын бүртгэлийн хууль болон эдгээр хуулиудтай холбогдон батлагдсан хууль тогтоомжийн хэрэгжилтэд саад учруулна гэж үзэж байна. Түүнчлэн оюуны өмчийн харилцааны объект, тухайн харилцаанд оролцож байгаа субъектүүд нь улсын бүртгэлийн харилцаанд оролцож байгаа объект, субъектээс эрс ялгаатай, чиглэл, зорилгын хувьд өөр бөгөөд өөр хоорондоо эрс ялгаатай олон хууль тогтоомж гэрээ хэлэлцээрийг хэрэгжүүлэхээр 1 удирдлагаас үйл ажиллагааг удирдан зохион байгуулах нь боломжгүй юм. Иймд Үндсэн хуульд заасан “хууль дээдлэх зарчим” зөрчигдсөн байна. 3. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 10 дугаар зүйлд зааснаар тус байгууллага нь улсын бүртгэлийн ажиллагаанд хяналт тавих буюу дотогшоо чиглэсэн хяналтын үйл ажиллагааг хэрэгжүүлдэг бол оюуны өмчийн улсын хяналт нь Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хууль, Патентийн тухай хууль, Зохиогчийн эрх түүнд хамаарах эрхийн тухай хуулиудад зааснаар иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаа нь Оюуны өмчийн олон улсын гэрээ, хэлэлцээр болон оюуны өмчийн хууль тогтоомжуудыг зөрчсөн эсэхэд хяналт тавьж, илэрсэн зөрчилд хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэдэг. Энэ нь гадагшаа чиглэсэн үйл ажиллагаа юм. Тэгэхээр дээрх 2 байгууллага нь эрс ялгаатай хяналтын чиг үүргийг хэрэгжүүлдэг байна. Тусгай алба байгуулна гэдэг нь эрх зүйн харилцаанд бие даан оролцох эрхтэй гэсэн утгыг өөртөө агуулж байхад байгууллагын нэгжийг бие даасан алба хэмээн үзэх нь үндэслэлгүй байна. Иймд Монгол Улсын Их Хурлын 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 12 дугаар тогтоолын Хавсралтын 5-д “Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар” гэж заасныг хүчингүй болгож өгнө үү” гэжээ. Хоёр. Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн О.Содбилэг хариу тайлбартаа: “... Монгол Улс “Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай Парисын конвенц”-д 1984 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр нэгдэн орсон бөгөөд үүнээс хойш уг конвенцыг дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил дагаж мөрдөж байна.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5