52 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл тайлбарлан гомдол гаргах боломж уг хуульд нээлттэй байгаа нь өөрийгөө өмгөөлөх эрх хэрэгжих нэг нөхцөлийг бүрдүүлсэн гэж үзэхээр байна. 3. Хяналтын шатны шүүх хуралдаанд зөвхөн прокурор, өмгөөлөгч оролцох эрхтэй байхаар Эрүүгийн байцаан шийтгэх хуульд тусгасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх зарчмыг алдагдуулсан гэж үзэх үндэслэлгүй байна. Учир нь энэхүү зарчмын хууль зүйн агуулга нь эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны ямар ч үед яллах болон өмгөөлөх талуудын хэн нэгэнд давуу эрх олгодоггүй бөгөөд хяналтын шатны шүүх хуралдаанд ч яллах болон өмгөөлөх тал адил оролцох боломжтой байна. Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1 дэх хэсэгт “... шүүх хуралдаанд прокурор, өмгөөлөгч оролцох эрхтэй ...” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “... хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.”, Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтад “... өөрийгөө өмгөөлөх, ... шударга шүүхээр шүүлгэх, хэргээ шүүх ажиллагаанд биеэр оролцох, ... эрхтэй. ...” гэснийг тус тус зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалт, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31, 32 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС ДҮГНЭЛТ ГАРГАХ нь: 1. Монгол Улсын Их Хурлаас 2002 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1 дэх хэсэгт “Хяналтын шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд прокурор, өмгөөлөгч оролцох эрхтэй ба уг этгээд энэ тухай хүсэлтээ бичгээр гаргасан бол заавал оролцоно.” гэж заасны “... шүүх хуралдаанд прокурор, өмгөөлөгч оролцох эрхтэй ...” гэсэн хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “... хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.”, Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтад “... өөрийгөө өмгөөлөх, ... шударга шүүхээр шүүлгэх, хэргээ шүүх ажиллагаанд биеэр оролцох, ... эрхтэй. ...” гэснийг тус тус зөрчөөгүй байна.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5