57 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Хэдийгээр хууль хэрэглээн дэх хуульчийн чадвар, туршлага, хариуцлага, хуульчаар ажилласан байх шаардлага зүй ёсных хэдий ч салбар хуульдаа өмгөөлөгч, шүүгч, прокурор, багш гэсэн дөрвөн субъектээс бусдыг нь өөрөөр хэлбэл, төрийн албанд арваас хорин жил мэргэжлээрээ ажиллаж байгаа бусад эрх зүйч, хуульч нар дээд шүүхийн шүүгчид өрсөлдөх боломж, ажлаа чөлөөтэй сонгох эрхийг бүрэн хязгаарлаж байгаа нь Үндсэн хуулиас давсан шаардлага болж хүний ажил, мэргэжлээ чөлөөтэй сонгох сонголтод хязгаар тавьснаараа Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний үндсэн эрхийг зөрчсөн байна. Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулиар тавьсан шаардлага нь зөвхөн хуульч, шүүгч, прокурор, өмгөөлөгч, багшаар ажилласан хуульчид өрсөлдөх эрхтэй болж бусад салбарт олон жил мэргэжлээрээ ажилласан эрх зүйч, хуульч нарыг мэргэжлээрээ ажиллаагүй гэж үзэж шүүгчийн шалгалтад бүртгэхээс татгалзаж байгаа нь ардчилсан ёс, тэгш байдал, хууль дээдлэх зэрэг төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим алдагдахад хүргэж байна. Иймд Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2 дахь заалтад “өмгөөлөгч, шүүгч, прокуророор арваас доошгүй жил ажилласан;”, 6.1.3 дахь заалтад “Хуульчдын холбооноос магадлан итгэмжлэгдсэн хууль зүйн сургуульд арваас доошгүй жил багшилсан.” гэж заасан нь Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Хууль зүйн дээд боловсролтой, мэргэжлээрээ арваас доошгүй жил ажилласан, Монгол Улсын гучин таван нас хүрсэн иргэнийг Улсын дээд шүүхийн шүүгчээр ... томилж болно.” гэж заасантай нийцэж байгаа эсэх талаар дүгнэлт гаргаж өгнө үү.” гэжээ. Хоёр. Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн хариу тайлбартаа: “... Хууль ёс, хүний эрх, эрх чөлөө, эрх зүйт төрийн баталгаа нь бие даасан шүүх, хараат бус шүүгч байдаг. Шударга ёсны мэдрэмжтэй, хууль, эрх зүйн нарийн мэдлэг, боловсролтой, шүүгчид байх сэтгэл зүйн хэв шинжийг өөртөө агуулсан, шүүгчийн ёс зүйг албаны хүрээнд болон бүхий л амьдралдаа дагаж мөрдөж чадах тийм л хүн шүүх эрх мэдлийг хараат бусаар хэрэгжүүлж, хэрэг, маргааныг хууль болон өөрийн дотоод итгэл үнэмшилд үндэслэн шийдвэрлэж чадна. Энэ шаардлага шүүгч болох хүн бүрт тавигдана.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5