Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2017-2019/

154 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Нэг. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны оршин суугч, иргэн Ч.Жадамба, Баянгол дүүргийн 13 дугаар хорооны оршин суугч, иргэн Р.Очирбал нар Үндсэн хуулийн цэцэд хандаж дараахь агуулга бүхий мэдээлэл гаргасан байна: “1. Монгол Улсын Их Хурлын 2017 оны 23 дугаар тогтоолын 1 дэх заалтад “Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 15 дахь заалт, ...-ийг зөрчиж ... төрийн давуу эрхэд хууль бусаар халдсан ...”, мөн тогтоолын 4 дэх заалтад “Хууль тогтоомж удаа дараа зөрчсөн Монголбанк, Засгийн газар, Худалдаа хөгжлийн болон Улаанбаатар хотын банкны удирдах ажилтнуудад холбогдох хуульд заасан хариуцлага хүлээлгэх арга хэмжээ авахыг ... даалгасугай.” гэж тус тус заасан нь Үндсэн хууль зөрчсөн. Монгол Улсын Их Хурлын 2017 оны 23 дугаар тогтоолын 4 дэх заалтад “Хууль тогтоомж удаа дараа зөрчсөн Монголбанк, Засгийн газар ... Худалдаа хөгжлийн болон Улаанбаатар хотын банкны удирдах ажилтнуудад холбогдох хуульд заасан хариуцлага хүлээлгэх арга хэмжээ авахыг ... даалгасугай.” гэж заасан нь Банкны тухай хууль бусад хуулийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулж байгаа арилжааны банк, түүний удирдлагын хууль зөрчсөн эсэх асуудлыг Банкны тухай хуульд “шүүх эцэслэн шийдвэрлэх”-ээр тодорхой заасан байхад шүүх байгууллагын эцсийн шийдвэргүйгээр зөрчсөн эсэх асуудлыг Улсын Их Хурал тогтоож байгаа тул Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Үндсэн хуульд ... төрийн байгууллагын бусад шийдвэр ... бүрнээ нийцсэн байвал зохино.” гэснийг тус тус зөрчиж байна. 2. Монгол Улсын Их Хурлын 23 дугаар тогтоолын 2 дахь заалтад “... “Монголиан Коппер Корпорейшн” ХХК-д шилжсэн ... хувьцааг төрийн өмчлөлд шилжүүлэн авах асуудлыг яаралтай шийдвэрлэж, төрийн өмчит үйлдвэрийн статустайгаар ажиллуулах арга хэмжээ авч ажиллахыг Хууль зүйн байнгын хороо /Ш.Раднаасэд/, Монгол Улсын Засгийн газар /Ж.Эрдэнэбат/-т даалгасугай.” гэж заасан нь Үндсэн хуульд заасан өмчлөх эрхийг зөрчиж байна. Тодруулбал, уг заалт нь Иргэний хуулийн үндсэн зарчмыг зөрчин, бодит байдал дээр халдсан үйлдэл хийсэн эсэхээс үл хамаарч өмчлөгчийн туйлын эрхэд түүний зөвшөөрөлгүй халдах эрх зүйн үндсийг бий болгосон нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Тавдугаар зүйлийн

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5