Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2017-2019/

203 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл дуудлага худалдаагаар оруулсан боловч тухайн үл хөдлөх хөрөнгө нь худалдан борлогдоогүй бол тухайн үл хөдлөх хөрөнгийн үнийг 50 хувь бууруулна гэсэн зарчмыг тогтоожээ. Өөрөөр хэлбэл, төлбөр авагч нь барьцаалагч байсан тохиолдолд зах зээлийн ханшаар тооцно, харин барьцаалагч биш төлбөр авагч бол дуудлага худалдаагаар борлогдоогүй үнийг 50 хувиар бууруулж төлбөр авагчид шилжүүлэхээр буюу өөр, өөр үнээр тооцож шилжүүлэхээр зохицуулсан байна. Ингэж төлбөр авагчдын эрх зүйн байдлыг ялгамжтай үзэж, ялгавартайгаар зохицуулсан нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “... шударга ёс, ... тэгш байдлыг ... хангах, ... нь төрийн үйл ажиллагааны зарчим мөн”, Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “... хүн бүр хуулийн ... өмнө эрх тэгш байна.” гэсэн заалтыг зөрчиж байна. Учир нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.5 дах хэсэгт “Барьцаалагч-төлбөр авагчийн барьцаанд байгаа, эсхүл дундын өмчлөлийн худалдан борлогдоогүй төлбөр төлөгчид ногдох хөрөнгийг энэ хуулийн 55.3-т заасны дагуу тогтоосон үнэлгээгээр тооцож төлбөр авагчид шилжүүлнэ.” гэсэн байна. Нэгдүгээрт, барьцаалагч биш төлбөр авагчийн эрхийг нь хязгаарлаж, бусад төлбөр авагчийн эрхээс дордуулж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр авагчдад тэгш бус ялгавартай ханджээ. Гэтэл барьцаалагч нь төлбөр авагч бол шинжээчээр үнэлүүлсэн тохиолдолд шинжээчийн үнэлгээгээр 50 хувь бууруулах зохицуулалт байхгүй. Хоёрдугаарт, төлбөр авагч гэж ажил үйлчилгээний үнэ хөлс, нийлүүлсэн бараа, бүтээгдэхүүний үнийг төлбөр тооцооны тодорхой хэлбэрийн бүрдүүлбэрийг хангасан баримтын дагуу нэхэмжилсэн этгээд байна. Гэтэл төлбөр авагчийг “барьцаалагч-төлбөр авагч”, барьцаалагч биш төлбөр авагч гэж тусад нь ангилж хуульчилсан нь хууль зүйн дагуу үүсэх үр дагаврыг ойлгомжгүй болгосон байна. Түүнчлэн, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үндсэн дээр өөрийн хохирлыг нөхөн төлүүлэх эрхээ эдлэх процессыг нэг ойлголт дор байгаа адил этгээдүүдэд ялгавартайгаар хуульчилсан нь үндэслэлгүй юм. Гуравдугаарт, хууль тогтоогч тухайн заалтыг ямар үндэслэл зарчмаар, ямар зорилго агуулж тогтоосон нь тодорхойгүй, ач холбогдол, эрх зүйн үр дагаврыг нь бүрэн ухамсарлаагүй харагдаж байна. Дөрөвдүгээрт, хууль тогтоогч дээрх зохицуулалтыг хийхдээ зөвхөн банкны барьцааны асуудлаар төсөөлж хийсэн нь хэт явцууруулжээ. Тэгвэл Иргэний хуульд заасан үүргийн гүйцэтгэлийг хангах барьцааны нийтлэг шинж, зохицуулалтыг огт анхаараагүй тогтоосон байна. Иргэний хуульд заасан худалдах,

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5