215 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Хоёр. Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Улсын Их Хурлын гишүүн О.Батнасан Үндсэн хуулийн цэцэд гаргасан тайлбартаа: “Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 3, 6 дугаар дүгнэлт, 5, 7 дугаар тогтоолоор Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.1 дэх заалт, 17.2 дахь хэсгийн холбогдох заалтыг хүчингүй болгосон. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Их Хурлаас 2016 оны 2 дугаар сарын 05-ны өдөр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим зүйл хүчингүй болсонд тооцох тухай, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг баталж, уг хуулиудад хяналтын журмаар хэргийг хянан шийдвэрлэсэн шүүхийн тогтоол хууль зөрчсөн, хуульд харшилсан бол Улсын дээд шүүх нийт шүүгчдийн хуралдаанаар хэргийг хянаж эцэслэн шийдвэрлэхтэй холбоотой журмыг зохицуулсан зүйл, заалтыг хүчингүй болгож, өөрчлөн найруулсан. Улсын Их Хурлаас 2016 оны 2 дугаар сарын 04-ний өдөр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль /шинэчилсэн найруулга/, 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг баталсан. Дээрх хуулиудад эрүүгийн болон захиргааны эрх зүйн маргаан, хэргийг хяналтын журмаар хянан шийдвэрлэсэн Улсын дээд шүүхийн тогтоол хууль зөрчсөн гэх тохиолдолд зохигчид, шүүгчид, хохирогч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч Ерөнхий шүүгчид гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих, Ерөнхий шүүгч гомдлыг урьдчилан хянан үзээд, үндэслэлтэй гэж үзвэл Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргаа, эрүүгийн хэргийн тус тусын танхимын нийт шүүгчдийн хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэрлэх журмыг хуульчилсан. Монгол Улсын Засгийн газраас хууль хоорондын уялдаа холбоо, хийдлийг арилгах зорилгоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд холбогдох өөрчлөлтийг тусгахаар хуулийн төсөл боловсруулан ажиллаж байгааг үүгээр уламжилж байна.” гэсэн байна.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5