49 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл хууль хэрэглээний асуудлыг нягтлуулах, хуулийг нэг мөр ойлгож, зөв хэрэглэх ажиллагааг төлөвшүүлэх, хамгийн гол нь хэргийн оролцогчдын Үндсэн хуулиар олгогдсон эрхийг хангах үндсэн хэрэгсэл нь болдог учиртай. Тиймээс дээрх хуулийн 348 дугаар зүйлд зааснаар хяналтын шатны шүүх нь зөвхөн Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн (мөн хуулийн 320 дугаар зүйл), Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн (мөн хуулийн 321 дүгээр зүйл) эсэхийг хянадаг бөгөөд энэ нь тухайн хэргийг шийдвэрлэсэн доод шатны шүүхийн шийдвэрт эрх зүйн үнэлэлт өгөх зорилготой ажиллагаа билээ. Өөрөөр хэлбэл, хяналтын шатны шүүх нь хэргийн үйл баримтыг тогтоохгүйгээр, түүний талаар шүүхээс хийсэн эрх зүйн маргааныг шийдвэрлэдэг тул хэргийн оролцогчдыг шүүх хуралдаанд биечлэн оролцуулан, мэтгэлцээний үндсэн дээр явагддаг анхан шатны шүүхийн ажиллагаатай адилтган үзэх үндэслэлгүй байна. Иймд хэргийн оролцогчдын гурван шатны шүүхийн ажиллагаанд биечлэн оролцох эрхийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулиар хязгаартайгаар тогтоосон нь Үндсэн хуулийн холбогдох зохицуулалтыг зөрчсөн гэж үзэх боломжгүй.” гэсэн байна. Дөрөв. Монгол Улсын Ерөнхий прокурорын газраас Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа: “Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 342 дугаар зүйлийн 342.1 дэх хэсэг, 348 дугаар зүйлийн 348.1 дэх хэсэгт заасны дагуу хяналтын шатны шүүх нь эрүүгийн хэргийн үйл баримтыг тогтоохгүй, харин анхан шатны болон давж заалдах шатны шүүх эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглсэн эсэх, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн эсэхийг хянадаг. Түүнчлэн хяналтын шатны шүүх хуралдаанд мэтгэлцээн явагдахгүй, зөвхөн хууль хэрэглээний асуудлыг хянан хэлэлцэх учраас мэргэжлийн хуульч нар буюу өмгөөлөгч, прокурор оролцож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 349 дүгээр зүйлийн 349.4 дэх хэсэгт заасны дагуу тухайн хэргийн талаарх саналаа илэрхийлж байгаа болно. Шүүгдэгч нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 36 дугаар зүйлийн 36.3.16 дахь заалтад заасан эрхийнхээ хүрээнд анхан болон давж заалдах шатны шүүх өөрт нь холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл өөрөө болон
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5