85 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Дээр дурдсаныг үндэслэн Зөрчлийн тухай хуулийн 5.8 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн “... эсхүл хөгжлийн бэрхшээлтэй хүнийг жагсаал цуглаанд оролцуулсан...” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүй гэсэн тайлбарыг уламжилж байна.” гэсэн байна. ҮНДЭСЛЭЛ: 1. Монгол Улс 2009 онд нэгдэн орсон “Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенц”-ийн Удиртгал хэсэгт “... Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хувьд сонголтоо чөлөөтэй хийх эрхийг оролцуулан хувийн бие даасан хараат бус байдал чухал гэдгийг хүлээн зөвшөөрч ...” гээд мөн конвенцийн 5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Оролцогч улсууд нь хүнийг хөгжлийн бэрхшээлийн улмаас бүх хэлбэрээр алагчилах явдлыг хориглох бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг ямарваа хэлбэрийн алагчилалд өртөхөөс хамгаалах адил тэгш, үр дүнтэй хууль зүйн хамгаалалтыг бий болгоно.” гэжээ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд нь сайн дураараа эвлэлдэн нэгдэж тайван жагсаал, цуглаан хийх эрхтэй ба аливаа жагсаал цуглаанд өөрийн сонголтоор нэгдэх, оролцох эрх чөлөөтэй. Төрөөс хөгжлийн бэрхшээлтэй иргэний сонголт хийх эрхийг хязгаарлахгүйгээр аливаа хэлбэрийн алагчилалд өртөхөөс хамгаалах адил тэгш, үр дүнтэй хамгаалалтыг бий болгох ёстой. 2. Зөрчлийн тухай хуулийн 5.8 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “... эсхүл хөгжлийн бэрхшээлтэй хүнийг жагсаал, цуглаанд оролцуулсан...” гэсэн нь хөгжлийн бэрхшээлтэй хүний жагсаал, цуглаанд сайн дураараа нэгдэх, оролцох эрхийг хязгаарлах боломжийг бүрдүүлэхээр байх тул Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Аравдугаар зүйлийн 2 дахь хэсэг “Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ.”, Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “... хүн бүр хууль, ... -ийн өмнө эрх тэгш байна...”, мөн зүйлийн 2 дахь хэсгийн “Хүнийг ... ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна.”, Арван зургадугаар зүйлийн 16 дахь заалтын “... тайван жагсаал, цуглаан хийх эрх чөлөөтэй. ...”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц ... нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, ...” гэсэн заалтыг тус тус зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5