Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2017-2019/

104 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл хоёр тохиолдолд хэлэлцэнэ гэж заасан байв. 2006 онд батлагдсан Монгол Улсын Их Хурлын тухай хуульд дээрх хоёр агуулга туссан байсан ч 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн өөрчлөлтөөр “гишүүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэсэн бөгөөд Улсын ерөнхий прокурор түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Улсын Их Хуралд оруулсан бол бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэхийг хэлэлцэнэ” гэсэн заалтыг хассан юм. Ингэснээрээ зөвхөн гэмт хэрэг үйлдэж байхад нь нотлох баримттайгаар баривчлагдсан тохиолдолд л бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцэнэ гэсэн Үндсэн хуулийг хэт явцууруулан зөрчсөн хуулийн заалт үйлчилж байна. Эцэст нь зориуд тэмдэглэн хэлэхэд, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.9.1 дэх заалтад “гэмт үйлдлийнх нь явцад, эсхүл гэмт хэргийн газарт эд мөрийн баримттай нь баривчилж, улмаар бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх тухай саналыг Улсын ерөнхий прокурор Улсын Их Хуралд оруулсан бол гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ.” гэж заасан нь Үндсэн хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн байна гэсэн иргэн Ц.Энхжингийн мэдээллийн дагуу Үндсэн хуулийн цэц 2011 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Дунд суудлын болон 2012 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн Их суудлын хуралдаанаараа хэлэлцэн Үндсэн хууль зөрчсөн болохыг тогтоосон байна. Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.4 дэх хэсэгт “Цэцийн эцсийн шийдвэрээр Үндсэн хууль зөрчсөн гэж тогтоогдсон хууль Цэцийн тогтоол гармагц хүчингүй болно.” гэж заасан ч Улсын Их Хурал холбогдох заалтыг хүчингүй болгоогүй бөгөөд харин 2013 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр өөрчлөн найруулахдаа “гэмт үйлдлийнх нь явцад” гэснийг “гэмт хэрэг үйлдэж байхад нь”, “гэмт хэргийн газарт эд мөрийн баримттай нь баривчилж” гэснийг “хэргийн газарт нотлох баримттайгаар баривчилсан” гэж үгийг нь сольсон ч агуулгыг нь өөрчлөлгүй баталсан байна. Хэдийгээр өмнөх заалттай холбогдуулан Үндсэн хуулийн цэцээс Үндсэн хууль зөрчсөн гэх дүгнэлт, тогтоол гарсан боловч Улсын Их Хурлаас Үндсэн хууль зөрчсөн алдааг зассан гэх нэрээр агуулгыг нь хэвээр баталж, Үндсэн хуульт ёсыг уландаа гишгэсэн байх тул дахин мэдээлэл гаргаж байгаа болно. Иймд Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.9.1 дэх заалт нь Үндсэн хуулийн холбогдох хэсгийг зөрчсөн

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5