Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2017-2019/

146 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 20 дугаар зүйл болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйл, 118 дугаар зүйлүүдээр дээрх эрхийг хамгаалах зохицуулалтуудыг нарийвчлан тодорхой хуульчилсан. Ийнхүү шүүхээс төлбөр төлөгчийн хөрөнгийн талаарх лавлагааг үндэслэн төлбөр төлөгчийн төлбөрт гаргуулах хөрөнгийг тодорхой зааж өгснөөр нэг талаас хохирсон төлбөр авагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хурдан хангаж хохирлыг барагдуулах, нөгөө талаас төлбөр төлөгчийн өмчлөх эрхэд шүүхийн шийдвэргүйгээр халдах, төлбөр төлөгчийн хөрөнгийг үнэгүйдүүлэх явдлыг таслан зогсоох зэрэг төлбөр төлөгчийн эрхийг хамгаалах, түүнчлэн Монгол Улсын нэрийн өмнөөс гарсан хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр бодитоор биелэх, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа ашиг сонирхлын зөрчилгүй, шуурхай биелэгдэх боломж бүрдсэн. Шүүхийн шийдвэр болон гүйцэтгэх баримт бичигт төлбөр төлөгчийн төлбөрт гаргуулах хөрөнгө, орлогыг тодорхой заахын тулд төлбөр төлөгчийн нэр дээр ямар хөрөнгө, орлого хаана байгааг мэдэж байх шаардлага хууль ёсоор тавигдсан бөгөөд үүнийг шийдвэрлэхийн тулд шүүгчид холбогдох байгууллагаас лавлагаа, тодорхойлолт авах эрхийг нь хуулийн дагуу нээж өгсөн. Харин Улсын дээд шүүхийн хүсэлтэд дурдсанчлан хүний өмчлөх эрхэд халдсан, иргэний эрх зүйн суурь зарчмыг алдагдуулсан зүйл байхгүй бөгөөд хууль хоорондын уялдаа холбоог хангасан зохицуулалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмсэн болно. Түүнчлэн, Засгийн газраас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах шатанд Улсын дээд шүүхээс холбогдох санал авахаар хуулийн төслийг илгээж, шүүхээс “тусгайлан өгөх саналгүй” буюу хуулийн төслийг дэмжсэн саналыг өгч байсан бөгөөд хуулийн төслийг Засгийн газрын түвшинд боловсруулах болон Улсын Их Хуралд өргөн мэдүүлсний дараа төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх, батлуулах бэлтгэл хангах ажлын хэсэгт аль алинд нь нийслэлийн болон Улсын дээд шүүхийн төлөөлөл орж ажилласан болохыг дурдах нь зүйтэй. Дээр дурдсаныг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.5 дахь заалт, 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсгийн зарим заалт Монгол Улсын Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 3 дахь хэсэг, Арван дөрөвдүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, Арван зургадугаар зүйлийн 3, 13, 17 дахь заалт, Арван

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5