Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2017-2019/

140 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл хийж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах эсэхийг хууль хэрэглэж шийдвэрлэдэг бүрэн эрхтэй цорын ганц байгууллага. Харин шүүх нь гаргасан шийдвэрээ “биелүүлнэ” гэсэн ойлголт байх боломжгүй бөгөөд хуульд заасан үндэслэл журмын дагуу тусгай чиг үүрэг бүхий байгууллага шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулдаг, энэ харилцаа нь бие даасан хууль тогтоомжоор зохицуулагддаг, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаатай холбоотой гарсан гомдлыг шүүх харьяалан шийдвэрлэдэг онцлогтой. ... Шүүх хууль хэрэглэж шийдвэр гаргадаг бол шийдвэр гүйцэтгэлийн байгууллага нь хэргийн оролцогчоос шүүхэд гаргасан хүсэлтийн үндсэн дээр шүүхээс гаргасан гүйцэтгэх хуудсаар шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх эрх нь үүсдэг байгууллага юм. Тодруулбал, шүүхийн шийдвэр нь эрх зүйн эх сурвалж болох боломжтой тул гүйцэтгэх засаглалын чиг үүргийг хэрэгжүүлэх буюу хууль тогтоомжийн хэрэгжилтийн ажлыг зохион байгуулах, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн шинжтэй ажил үүрэгт оролцох нь Үндсэн хуулиар тогтоосон эрх мэдэл хуваарилах зарчимд харшлахаар байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт орсон өөрчлөлт нь 67 дугаар зүйлийн 67.5 дахь заалттай холбоотой байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны онцлог нь нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хэмжээ, хязгаарын хүрээнд хэргийг шийдвэрлэдэг бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт орсон өөрчлөлтөөр шүүх “нэхэмжлэлийн шаардлагад дурдаагүй, хэргийн оролцогчийн хүсэлт гаргаагүй” асуудлыг шүүх санаачилгаараа шийдвэрлэх нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин хоёрдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “... шүүх хэрэг маргааныг ... шийдвэрлэнэ гэснийг зөрчсөн гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл, шүүхийн шийдвэр бүрийн Тогтоох хэсэгт “.... төлбөр гаргуулах хариуцагчийн хөрөнгө, орлого, эд хөрөнгийн эрхийг тодорхой тусган, шийдвэр гүйцэтгэх арга, журмыг зааж, хүний орон байр, бусад газарт нэвтрэх, төлбөр төлөгчийн бие, орон байр, бусад газар, эд хөрөнгөд үзлэг, нэгжлэг хийх, эд хөрөнгө битүүмжлэх, албадан барьцаалах, хураах, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахад шаардагдах бусад зөвшөөрөл олгоно” гэж өөрчлөлт оруулсныг алдаатай, буруу томьёолол гэж үзэж байна. Дээрх өөрчлөлтөөр шүүхийн шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлэх хуулиар олгосон боломж буюу төлбөр төлөгчийн

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5