158 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Дөрөв. Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд, Д.Цогтбаатар нар Үндсэн хуулийн цэцэд дараахь агуулга бүхий тайлбар гаргасан байна: “Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлд зааснаар Улсын Их Хурлын онцгой бүрэн эрхийн нэг болох хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн биелэлтийг хянан шалгах эрхийнхээ хүрээнд Улсын Их Хурлаар соёрхон баталсан Оросын Холбооны Улсын Засгийн газар болон Монгол Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр, Олон улсын гэрээний тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Компанийн тухай хууль, Монгол Улсын Засгийн газрын тухай хууль, Монгол Улсын Их Хурлын тухай хууль, Монгол Улсын Их Хурлын “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах тухай” 2007 оны 27 дугаар тогтоолын хэрэгжилтийг шалгасан болно. Шалгалтын явцад Засгийн газар 2016 оны “Эрдэнэт үйлдвэр” ХХК, болон “Монголросцветмет” ХХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 330 дугаар тогтоолыг батлахдаа Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчсөн нь тогтоогдлоо: 1. Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 15 дахь заалтад зааснаар Улсын Их Хурал Монгол Улсын олон улсын гэрээг соёрхон батлах, цуцлах асуудлыг өөрийн онцгой бүрэн эрхэд хадгалж шийдвэрлэнэ. 2. Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн дагуу Засгийн газар Монгол Улсын олон улсын гэрээг цуцлах тухай саналыг Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ. 3. “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн үйл ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын байгуулсан хэлэлцээрийн 17 дугаар зүйлийн “... Хэлэлцэн тохирогч аль нэг Тал нь Үйлдвэрийн өөрийн хөрөнгө дахь хувь хөрөнгөө зохих журмын дагуу нөгөө Хэлэлцэн тохирогч талтайгаа зөвшилцсөнөөр бусад Улс, хуулийн этгээдэд худалдах, ... эсхүл хувьчилж болно. Энэ тохиолдолд нөгөө Хэлэлцэн тохирогч Тал нь худалдан авах давуу эрхтэй байна.” гэж заасан байна. Өөрөөр хэлбэл, дээрх заалтын дагуу Хэлэлцэн тохирогч Талууд буюу Оросын Холбооны Улсын Засгийн газар, Монгол Улсын Засгийн газар хоорондоо зөвшилцөхөөр байна. Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын “Ростех”
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5