94 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл шилжүүлэх хэлцэл хийх бол үүрэг гүйцэтгүүлэгчээс зөвшөөрөл авах үүрэгтэй.” гэсэн хэсэг нэмсэн, мөн өдөр Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсгийг “Барьцаалуулагч үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны зүйлийг бусдын өмчлөлд шилжүүлэхдээ барьцаалагчийн зөвшөөрөл авна.” гэж өөрчлөн найруулан хуульчилсан нь барьцаалагч талд давуу байдал олгож, иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын тэгш байдлын зарчим болоод Үндсэн хуулиар баталгаажуулсан өмчлөгчийн язгуур эрхэд халдсан зохицуулалтыг бий болгожээ. Учир нь дээрх хуулиудад барьцааны зүйлийн ашиглалт, хамгаалалтад хяналт тавих, эрсдэлээс хамгаалах боломжийг бүрдүүлсэн атлаа барьцаалуулагч талд ийнхүү давхар үүрэг хүлээлгэх замаар иргэний үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг үндэслэлгүйгээр хязгаарлах нөхцөлийг бүрдүүлжээ. Монгол Улсын Үндсэн хуулийн бүтэц, агуулга талаас нь авч үзвэл өмчлөх эрх нь өмчлөгчийн язгуур эрх бөгөөд өмчлөгч нь өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах ба аливаа халдлагаас хамгаалах эрхтэй байхаар тодорхойлжээ. ... Өмчлөгч нь үл хөдлөх хөрөнгөө бусдын өмчлөлд шилжүүлэх, түрээслэх, хөлслөх, үнэ төлбөргүйгээр түр ашиглуулахаар бусдын эзэмшилд шилжүүлэх, давхар барьцаалах зэргээр туйлын эрхээ хэрэгжүүлэх эрхтэй бөгөөд ингэснээрээ барьцаалагчийн эрхийг зөрчихгүй, барьцаалагчид гэм хор учруулахгүй юм. Энэхүү үзэл санааг Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 11 дүгээр тогтоолоор тайлбарласан байна. Тиймээс Иргэний хуульд нэмэлт оруулах тухай хуулийн 1 дүгээр зүйлд “170.6. Өмчлөгч нь ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхээ гуравдагч этгээдэд шилжүүлэх хэлцэл хийх бол үүрэг гүйцэтгүүлэгчээс зөвшөөрөл авах үүрэгтэй.” гэж заасны “... үүрэг гүйцэтгүүлэгчээс зөвшөөрөл авах үүрэгтэй.” гэсэн хэсэг нь, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн 1 дүгээр зүйлд “27.1. Барьцаалуулагч үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны зүйлийг бусдын өмчлөлд шилжүүлэхдээ барьцаалагчийн зөвшөөрөл авна.” гэж заасны “... барьцаалагчийн зөвшөөрөл авна.” гэж тус тус заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн ... Арван зургадугаар зүйлийн 3 дахь заалтад “... үл хөдлөх хөрөнгө ... өмчлөх ... эрхтэй. ...”
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5