142 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсгийн “шаардлагатай бол шийдвэр гүйцэтгүүлэх арга журмыг заана” гэснийг “Энэ хуулийн 67.1.5-д заасан тодорхойлолт лавлагааг үндэслэн төлбөр гаргуулах хариуцагчийн хөрөнгө, орлого, эд хөрөнгийн эрхийг тодорхой тусган, шийдвэр гүйцэтгэх арга журмыг зааж, хүний орон байр, бусад газар, эд хөрөнгөд үзлэг, нэгжлэг хийх, эд хөрөнгө битүүмжлэх, албадан барьцаалах, хураах, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахад шаардагдах бусад зөвшөөрөл олгоно” гэж өөрчилсүгэй хэмээн хуульчилсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 3, Арван дөрөвдүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, Арван зургадугаар зүйлийн 3, 13, 17 дахь заалт, Арван долдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалт, Арван есдүгээр зүйлийн 2, Дөчин долдугаар зүйлийн 1, Дөчин есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчсөн эсэх талаар дүгнэлт гаргаж өгнө үү.” гэсэн байна. Хоёр. Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа: “... 1.Хууль тогтоогч Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтад “... бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх ... эрхтэй.”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрөөс ... хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэний өмнө хариуцна.” гэж тус тус заасныг үндэслэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулга болон хамт өргөн мэдүүлсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг баталсан. Өөрөөр хэлбэл дээрх хуулиуд нь бүхэлдээ хохирогч бүр хууль бус үйлдэл, эс үйлдэхүйн улмаас учирсан хохирлоо гэм буруутай, гэм хор учруулсан этгээдээр нөхөн төлүүлэх, зөрчигдсөн эрхээ сэргээн эдлэх тэгш эрх, боломжтой байж, уг эрхээ баталгаатай эдлэх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үр дүнтэй, түргэн шуурхай, бүрэн дүүрэн, хуулийн дагуу явагдах баталгааг бүрдүүлэхэд чиглэгдсэн. Эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээд шүүхэд хандсан үеэс буюу тухайн маргааныг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанаас эхлэн шүүх нь төрөөс иргэнийхээ өмнө Үндсэн хуулиар хүлээсэн зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг биелүүлэх арга хэмжээг авч ажиллах ёстой. Ингэхийн тулд шүүхээс хариуцагчийн эд хөрөнгийг хамгаалах, шүүхийн шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах талаарх хуулийн
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5