Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2017-2019/

122 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл “хууль батлах, нэмэлт, өөрчлөлт оруулах” онцгой бүрэн эрх зөвхөн Улсын Их Хуралд хадгалагдах бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч хууль санаачлах субъект боловч хууль батлах субъект биш юм. Түүнчлэн, Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Ерөнхийлөгчид тодорхой бүрэн эрхийг зөвхөн хуулиар олгож болно.” гэж заасан нь Ерөнхийлөгчид ямар ч нөхцөлд зөвхөн Улсын Их Хурлаас хуулиар олгосон тодорхой бүрэн эрхээс бусад бүрэн эрхийг олгохгүй бөгөөд Ерөнхийлөгч ч өөрөө өөртөө бүрэн эрх олгох эрхгүйг тодруулсан болно. Иймд дайн бүхий байдал, дайны байдал зарласан тохиолдолд хууль тогтоох буюу батлах бүрэн эрх Улсын Их Хуралд хадгалагдах бөгөөд Монгол Улсын зэвсэгт хүчний ерөнхий командлагч дайн бүхий байдал, дайны байдал зарласан тохиолдолд өөрөө хууль тогтоох эрх эдлэхгүй болно. Хуулийг тайлбарлахад хууль тогтоогчийн тухайн үеийн хүсэл зоригийг харгалзан үзэх, эсхүл хуулийн нэр томьёог шууд үгийн утга, зүйгээр нь тайлбарлах зэрэг аргыг хэрэглэдэг бөгөөд Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Ерөнхийлөгчид тодорхой бүрэн эрхийг зөвхөн хуулиар олгож болно.” гэж заасны дагуу Монгол Улсын батлан хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлд Монгол Улсын Ерөнхийлөгч нь зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн хувьд хэрэгжүүлэх тодорхой бүрэн эрхийг нэг бүрчлэн заасан. Үүнээс үзэхэд Монгол Улсын батлан хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.5 дахь заалтад “дайн бүхий байдал, дайны байдал зарласан тохиолдолд Монгол Улсын зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн хэрэгжүүлэх бүрэн эрхийг хуулиар тогтоох;” гэж заасан нь хууль тогтоогчийн хүсэл зориг нь Ерөнхийлөгчид шууд хууль тогтоох эрхийг олгоогүй бөгөөд харин тухайн нөхцөл байдалд хуулиар тогтоосон болон Улсын Их Хурлаар батлах хуулиар олгосон тодорхой бүрэн эрхийг Ерөнхийлөгч хэрэгжүүлэхээр тодотгосон болно. Иймд хууль тогтоогчийн хүсэл зориг нь Монгол Улсын батлан хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.5 дахь заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Хорьдугаар зүйлийг зөрчөөгүй гэж үзэж байна. Монгол Улсын батлан хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.5 дахь заалтыг хүчингүй болгосноор хууль зүйн хийдэл үүснэ. Учир нь хууль зүй болон цэргийн нэр томьёоны хувьд дайн бүхий байдал, дайны байдал нь тус тусдаа өөр ойлголт бөгөөд Дайн бүхий байдлын тухай хуульд дайн бүхий байдал зарласан тохиолдолд Монгол Улсын Ерөнхийлөгч буюу зэвсэгт хүчний ерөнхий

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5