65 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Тавин нэгдүгээр зүйлийн 4 дэх хэсгийн “Үндсэн хууль, шүүхийн тухай хуульд заасан үндэслэл шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу огцруулах, эсхүл хүсэлтээр нь чөлөөлөхөөс бусад тохиолдолд шүүгчийг огцруулахыг хориглох” заалтыг зөрчсөн гэж үзнэ. Түүнчлэн Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлд заасан /24.1, 24.2, 24.3/ зохицуулалтаас үзвэл төрийн жинхэнэ албан хаагчийн төрийн алба хаах насны дээд хязгаар нь 65 нас байх бөгөөд тэтгэвэр тогтоолгох насанд хүрснээр төрийн албанаас чөлөөлөгдөх, эсхүл насны дээд хязгаар хүртэлх хугацаанд ажиллах тухай түүний хүсэлтэд үндэслэхээр зохицуулагдсан гэж ойлгогдож байна. Тэгвэл Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсэгт “Шүүгч Хөдөлмөрийн тухай хуульд заасан өндөр насны тэтгэвэр авах насанд хүрсэн бол тэтгэвэрт гарах, шүүгчийн албан тушаалаас чөлөөлөгдөх”-өөр заасан нь төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаалаар нь ялгаварлан гадуурхсан, Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 4, 5 дахь заалтын Монгол Улсын иргэн нь “ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох...” “...өндөр наслах...”, үндсэн эрхийг баталгаатай эдэлнэ.”, Арван дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Хүнийг ... нас, ... эрхэлсэн ажил, албан тушаалаар нь ялгаварлан гадуурхаж үл болно.” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна. Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн дээр дурдсан заалтаас шалтгаалан Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 3 дахь хэсгийн “Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана.”, Дөчин есдүгээр зүйлийн 4 дэх хэсгийн “Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийн бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ.” гэсэн заалтыг давхар зөрчигдөхөд хүргэж байгаа болно. Эдгээр байдал нь Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсэг Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 4, Далдугаар зүйлийн 1 дэх хэсэг, Арван дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Арван зургадугаар зүйлийн 4, 5 дахь заалтад заасныг зөрчсөн, улмаар Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн “... шүүгчийн эрх ашгийг хамгаалах” зэрэг шүүгчийн бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлэх тухай заалтад харшилж байгаа тул Үндсэн хуулийн цэцэд дүгнэлт гаргуулахаар хандаж байна.” гэжээ.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5