Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2017-2019/

76 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Иймд Монгол Улсын Их Хурлаас 2007 оны 10 дугаар сарын 11ний өдөр баталсан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.4 дэх хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтыг тус тус зөрчөөгүй байгааг анхааран үзэж шийдвэрлэхийг Үндсэн хуулийн цэцийн эрхэм гишүүдээс хүсэж байна.” гэсэн байна. ҮНДЭСЛЭЛ: Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтад “санал оруулах” гэж томьёолсныг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.4 дэх хэсэгт “нэр дэвшүүлнэ” гэсэн нь Үндсэн хуульд хэрэглэсэн нэр томьёоны агуулгыг өөрчилж байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтад зааснаар Улсын Их Хуралд суудал авсан нам, эвслээс Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх бөгөөд түүнийг томилох саналыг Ерөнхийлөгч Улсын Их Хуралд оруулах буюу уламжлах бүрэн эрхтэй байна. Гэтэл Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.4 дэх хэсэгт Ерөнхий сайдад нэр дэвшигчийг Улсын Их Хурлын гишүүдийн олонхи дэмжээгүй бол Ерөнхийлөгч бие даан өөр хүний нэр дэвшүүлэхээр томъёолсон нь Үндсэн хуулиар Ерөнхийлөгчид олгоогүй бүрэн эрхийг хуульчилжээ. Иймд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.4 дэх хэсэг нь Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх эрхийг Ерөнхийлөгчид олгосноороо Үндсэн хууль зөрчсөн гэх үндэслэлтэй байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалт, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31, 32 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС ДҮГНЭЛТ ГАРГАХ нь: 1. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.4 дэх хэсэгт “Нэр дэвшигчийг гишүүдийн олонхи дэмжээгүй бол Ерөнхийлөгч 7 хоногийн дотор өөр хүний нэр дэвшүүлнэ.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “... хууль дээдлэх нь төрийн үйл

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5