186 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл эхлэн дагаж мөрдөнө.” гэж заасан нь гагцхүү 1994 оны Төрийн албаны хууль хүчин төгөлдөр болох өдөртэй зэрэгцэн хүчин төгөлдөр болох агуулгыг илэрхийлсэн, харин энэхүү хуулийг дагаж хүчингүй болох талаарх агуулгыг багтаагаагүй байна. 3/ Монгол Улсын Үндсэн хууль, одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Хууль тогтоомжийн тухай хууль, энэ хууль батлагдахаас өмнө мөрдөгдөж байсан Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай хууль болон өөр аль ч хуульд “эх” хууль хүчингүй болсноор түүнийг “дагаж мөрдөх журмын тухай” хууль хүчингүй болсонд тооцно гэсэн хэм хэмжээ байхгүй бөгөөд гагцхүү Улсын Их Хурлаас хууль батлах замаар аливаа хууль хүчингүй болдог. Иймд 1994 оны Төрийн албаны тухай хууль хүчингүй болсон тул 1995 оны Төрийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль мөн адил хүчингүй болсон гэж үзэх үндэслэл Монгол Улсын хууль тогтоомжийн хүрээнд байхгүй байна. 4/ 1995 онд баталсан Төрийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 5 дугаар зүйлд “Төрийн албаны тухай хуулийн дагуу төрийн албан хаагч болсон иргэний 1990 оны 3 дугаар сарын 23-наас өмнө нам, олон нийтийн төв, орон нутгийн байгууллагад орон тооны албан тушаал эрхэлж байсан хугацааг төрийн албан хаасан хугацаатай адилтган тооцно.” гэж заасан нь одоог хүртэл иргэд өндөр насны тэтгэвэр тогтоолгоход тэдгээрийн ажилласан жилийг тооцоход хэрэглэгдэж байгаа зохицуулалт юм ... 5/ 1995 онд баталсан Төрийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 6 дугаар зүйлд “Улсын Их Хуралд суудалтай намын байгууллагад орон тооны албан тушаал эрхэлж байсан иргэн төрийн албанд шилжин ажиллавал намын байгууллагад ажилласан дээрх хугацааг төрийн алба хаасан хугацаанд оруулан тооцно.” гэж заахдаа ямар цаг үед намын байгууллагад ажилласан байх талаар нарийвчлан заагаагүй тул одоогийн Улсын Их Хуралд суудалтай намын байгууллагад орон тооны албан тушаал эрхэлж байгаа иргэдэд ч мөн адил үйлчилж байх үүднээс хугацааг нарийвчлан заагаагүй гэж үзэхээр байна. Иймд 1995 онд баталсан Төрийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль хүчин төгөлдөр хэвээр үйлчилж байгаа тул Монгол Улсын Ерөнхий сайдын 2016 оны 12 дугаар захирамж Монгол Улсын Үндсэн хуульд заасан хууль дээдлэх зарчмыг зөрчөөгүй гэж Улсын Их Хурал үзсэн болно.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5