181 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл дахь хэсэгт “Энэ хуулийн 26.2-т заасан журмаар нэр дэвшүүлсэн бол аймаг, нийслэлийн Засаг даргыг Ерөнхий сайд 4 жилийн хугацаагаар томилох ...” гэж тус тус хуульчилсны дагуу Ерөнхий сайд 2016 оны 12 дугаар захирамжаараа Л.Ганболдыг Хөвсгөл аймгийн Засаг даргаар томилсон. Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболд нь 2009-2013 онд Хөвсгөл аймгийн Засаг даргын орон нутгийн бодлогын зөвлөхөөр, 2013-2016 онд Хөвсгөл аймгийн Монгол Ардын Намын хорооны даргаар ажиллаж байсан. Төрийн албаны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.14 дэх заалтад зааснаар улс төрийн албан тушаалтны бүрэн эрхийнх нь хугацаанд зөвхөн өөрт нь үйлчлэх орон тооны зөвлөх, туслах, хэвлэл мэдээллийн ажилтны албан тушаал нь төрийн албаны улс төрийн албан тушаалд хамаардаг тул Л.Ганболдын 2009-2013 онд Хөвсгөл аймгийн Засаг даргын орон нутгийн бодлогын зөвлөхөөр ажилласан хугацаа нь төрийн алба хаасан хугацаанд хамаарч байна. Мөн Төрийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 6 дугаар зүйлд “Улсын Их Хуралд суудалтай намын байгууллагад орон тооны албан тушаал эрхэлж байсан иргэн төрийн албанд шилжин ажиллавал намын байгууллагад ажилласан дээрх хугацааг төрийн алба хаасан хугацаанд оруулан тооцно.” гэж заасан. Засаг дарга Л.Ганболдын 2013-2016 онд Хөвсгөл аймгийн Монгол Ардын Намын хорооны даргаар ажилласан хугацаа нь дээрх хуулийн үндэслэлийн дагуу төрийн албанд ажилласан хугацаанд тооцогдож байна. Түүнчлэн, Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас Л.Ганболдыг Засаг даргад нэр дэвшүүлсэн тогтоолыг Монгол Улсын Ерөнхий сайдад албан ёсоор ирүүлэхдээ Хөвсгөл аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлийн 2016 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 3/1495 дугаартай албан бичгийг хавсарган ирүүлсэн бөгөөд уг албан бичигт “Л.Ганболдын намын байгууллагад ажилласан жилийг 1995 оны Төрийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 6 дугаар зүйлд заасны дагуу төрийн албанд ажилласнаар тооцож болно.” гэж дурдсан байна. Л.Ганболдын дээр дурдсан ажилласан байдлаас үзэхэд түүний төрийн албанд ажилласан хугацаа 7 жил байх бөгөөд тэрээр Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.5 дахь хэсэгт заасан Засаг даргад нэр дэвшигч нь “төрийн албанд 3-аас доошгүй жил ажилласан байх”
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5