Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2017-2019/

64 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Нэг. Нийслэлийн Баянгол дүүргийн 6 дугаар хорооны оршин суугч, иргэн Б.Цолмон Үндсэн хуулийн цэцэд хандан дараах агуулга бүхий мэдээлэл ирүүлсэн байна. Үүнд: “Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсэгт “Шүүгч Хөдөлмөрийн тухай хуульд заасан өндөр насны тэтгэвэр авах насанд хүрсэн бол тэтгэвэрт гарах буюу шүүгчийн албан тушаалаас чөлөөлөгдөж болно.” гэж заажээ. Хуулийн энэхүү заалт нь дараах хоёр агуулгыг илэрхийлж байна. Шүүгч Хөдөлмөрийн хуульд заасан насанд хүрсэн бол “нэг бол тэтгэвэрт гарах” тэтгэвэрт гарахгүй бол “Шүүгчийн албан тушаалаас чөлөөлөгдөх”-өөр хуульчилсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл баримтлал, заалтад харшилж байна. Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсгийн заалтыг дор дурдсан агуулгаар Шүүхийн ерөнхий зөвлөл ягштал хэрэгжүүлж, шүүгчийг 60 нас хүрмэгц тэтгэвэрт гаргах асуудлыг хэлэлцэж шүүгчийн албан тушаалаас чөлөөлөх санал гаргаж хэвшүүлсэн нь Үндсэн хуульд үл нийцсэн үйл ажиллагаа болж байгаа бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч, Шүүхийн ерөнхий зөвлөлийн саналыг үндэслэн шүүгчийн албан тушаалаас чөлөөлж байгаа болно. Хуулийн агуулгаас харахад Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсгийн заалт нь 18.3, 18.4 дэх хэсгийн заалтын “Шүүхийн ерөнхий зөвлөлийн саналд үндэслэн” гэсэн заалтын агуулгад хамаарахгүй байгаа боловч практикт ийм журам нэгэнт тогтоож хэвшүүлсэн нь буруу байна. Харин Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүгчийг хүсэлтээр нь чөлөөлөхөөс бусад тохиолдолд аль ч шатны шүүхийн шүүгчийг огцруулахыг хориглоно.” гэсэн заалтыг “Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсгийн заалт зөрчиж улмаар “шүүгчийн хүсэлтээр нь чөлөөлөх” гэдгийг орхигдуулсан байна. Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн дээрх заалтаас шалтгаалан шүүгчдийг “Хөдөлмөрийн тухай хуульд заасан өндөр насны тэтгэвэр авах насанд хүрсэн” гэдгээр үндэслэн түүний хүсэлтийг үл харгалзан шүүгчийн албан тушаалаас нь чөлөөлж, огцруулж байгаа нь Үндсэн хуулийн үзэл баримтлалд үл нийцсэн, улмаар Үндсэн хуулийн Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр ... бүрнээ нийцсэн байвал зохино.”,

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5