Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2017-2019/

68 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Дээрх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.9 дэх хэсэгт “Шүүгчийн тэтгэвэртэй холбоотой бусад харилцааг холбогдох хуулиар зохицуулна.” гэсэн бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчийн төрийн алба хаах насны дээд хязгаар нь 65 нас байна.” гэж заасны дагуу төрийн жинхэнэ албан хаагч болох шүүгч нь тэтгэвэр тогтоолгох насанд хүрмэгц төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэлх хугацаанд ажиллах хүсэлтээ гаргах эрх нь нээлттэй байна. 2. Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлд зааснаар шүүгч төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэлх хугацаанд ажиллах хүсэлтээ гаргасан байхад шүүгчийн бүрэн эрхийг үндэслэлгүйгээр дуусгавар болгосон гэж үзвэл Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.8 дахь хэсэгт заасны дагуу шүүхэд хандах замаар тухайн шүүгч зөрчигдсөн эрхээ сэргээлгэх боломжтой байна. 3. Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсэг шүүгчид эрх олгосон заалт бөгөөд Үндсэн хуулийн зөрчлийн шинжийг агуулаагүй байна. Иймд Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Арван зургадугаар зүйлийн 4, 5 дахь заалт, Дөчин есдүгээр зүйлийн 3, 4, Тавин нэгдүгээр зүйлийн 4, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн холбогдох заалтыг тус тус зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалт, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31, 32 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС ДҮГНЭЛТ ГАРГАХ нь: 1. Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсэгт “Шүүгч Хөдөлмөрийн тухай хуульд заасан өндөр насны тэтгэвэр авах насанд хүрсэн бол тэтгэвэрт гарах буюу шүүгчийн албан тушаалаас чөлөөлөгдөж болно.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Хүнийг ...

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5