Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2017-2019/

105 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл эсэх талаар шийдвэр гаргаж өгнө үү.” гэсэн агуулга бүхий мэдээлэл ирүүлсэн байна. Хоёр. Монгол Улсын Их Хурлаас 2013 оны 1 дүгээр сарын 17ны өдөр Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.9.1 дэх заалтыг “гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу хэргийн газарт нотлох баримттайгаар баривчилсан.” гэж өөрчлөн найруулсан нь Үндсэн хуулийн цэцийн 2012 оны 02 дугаар тогтоолоор хүчингүй болсон Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн холбогдох заалтыг агуулгаар нь дахин сэргээсэн эсэх асуудлыг Үндсэн хуулийн цэцийн гишүүний санаачилгын дагуу Цэцийн их суудлын хуралдаанаар хяналтын журмаар хянан шийдвэрлэх үндэстэй гэж үзэж Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга 2017 оны 11 дүгээр сарын 14ний өдөр “Маргааныг хяналтын журмаар хянан шийдвэрлэх тухай” 31 дүгээр тогтоол гаргасан болно. Гурав. Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Л.Оюун-Эрдэнэ Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа: “1. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байхаар заасан нь хууль батлах болон хууль хэрэглэхэд эрх, үүрэг, хариуцлагыг хүн бүрт аливаа ялгаваргүйгээр тогтоох, хэрэгжүүлэх зарчмыг тусгасан. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт хүний эрхийн байдлыг ялгаварлан гадуурхаж болохгүй шалгуурыг нэр заан тодорхойлсон нь хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх зарчмыг хангах баталгаа болж байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлыг хуулиар хамгаална.” гэж заасан нь Улсын Их Хурлын гишүүн хувь хүнийхээ хувьд бус, Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдож, Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг эрхэлж, бүрэн эрхийг хэрэгжүүлж байгаагийн хувьд халдашгүй байх бөгөөд түүний халдашгүй байдлыг хуулиар тусгайлан тогтоож хамгаалахыг Үндсэн хуулиар баталгаажуулсан байна. Үндсэн хуульд ийнхүү заасны дагуу Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 34 дүгээр зүйлд Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийн баталгааг хуульчилсан бөгөөд 34.7 дахь хэсэгт “Энэ хуулийн 6.9.1-д зааснаас бусад тохиолдолд гишүүнийг албадан саатуулах,

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5