93 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Өмчлөгчийн эрхийг гагцхүү нийтийн ашиг сонирхолд нийцүүлэх, бусдын эрхийг зөрчиж бусдад гэм хор учруулахыг хориглох, эд хөрөнгийн хязгаарлагдмал эрх бүхий этгээдэд эрхээ хэрэгжүүлэх боломж олгох зорилгын үүднээс нийтийн болон иргэний эрх зүйн хэм хэмжээгээр хязгаарладаг нийтлэг жишиг байдаг. Ипотекийн зүйлийн өмчлөгч нь ипотекийн зүйл болох үл хөдлөх хөрөнгөө бусдын өмчлөлд шилжүүлэх, түрээслэх, хөлслөх, үнэ төлбөргүйгээр түр ашиглуулахаар бусдын эзэмшилд шилжүүлэх, давхар барьцаалах, барьцаалуулсан газар дээрээ барилга байгууламж барих зэргээр туйлын эрхээ хэрэгжүүлэх эрхтэй бөгөөд ингэснээрээ барьцаалагчийн эрхийг зөрчихгүй, барьцаалагчид гэм хор учруулахгүй юм. Учир нь ипотекийн эрхээ хэрэгжүүлэх давуу эрх нь барьцаалагчид хэвээр хадгалагддаг. Мөн ипотекийн зүйлийг давхар барьцаалах нь ипотекээр хангагдах шаардлагаа тэргүүн ээлжинд хангуулах өмнөх барьцаалагчийн эрхийг хөнддөггүй. Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийн 171.1 дэх хэсэгт “Ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг ашиглахгүй, бусдын өмчлөлд шилжүүлэхгүй, өөр байдлаар гуравдагч этгээдэд эрх олгохгүй байх үүргийг өмчлөгчид хүлээлгэсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна.” гэж заасан нь өмчлөгчийн туйлын эрхийг баталгаажуулсан үндсэн зохицуулалт юм. Харин Улсын Их Хурлаас 2016 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр Иргэний хуульд оруулсан нэмэлт, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд оруулсан өөрчлөлт нь дээр дурдсан үндсэн зохицуулалттай зөрчилдөж байгаа бөгөөд өмчлөгчийн эрхийг үндэслэлгүйгээр хязгаарласан гэж үзэхээр байна. Иймд Иргэний хуулийн 170 дугаар зүйлийн 170.6, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэхийг тогтоож өгнө үү.” гэсэн агуулга бүхий мэдээлэл ирүүлсэн байна. Хоёр. Нийслэлийн Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны оршин суугч, иргэн С.Номынбаясгалан Үндсэн хуулийн цэцэд хандаж: “Монгол Улсын Их Хурлаас 2016 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр Иргэний хуулийн 170 дугаар зүйлд “170.6. Өмчлөгч нь ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхээ гуравдагч этгээдэд
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5