Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2017-2019/

115 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл хүргэх юм. Түүнчлэн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсэгт “Улсын дээд шүүхээс бусад шүүхийг нутаг дэвсгэрийн хэмжээ, хүн амын нягтаршил, шийдвэрлэгдсэн хэрэг, маргааны тоог харгалзан засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хэд хэдэн нэгжийг харьяалуулан эрүү, иргэн, захиргааны зэрэг шүүн таслах ажлын төрлөөр дагнан байгуулна.” гэж заасан заалт хүчин төгөлдөр үйлчилж байгаа болно. Дээрх хуулийн заалтын дагуу Монгол Улсын Их Хурал өөрт хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд Багахангай, Налайх дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээ, хүн амын нягтаршил, шийдвэрлэгдсэн хэрэг, маргааны тоо, шүүхийн ачааллыг тус тус харгалзан хоёр дүүргийн дунд нэг шүүх байгуулсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Хорьдугаар зүйлд “Монгол Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална.’’, Дөчин долдугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийг зөвхөн Үндсэн хууль, бусад хуулийн дагуу байгуулна.’’, Дөчин наймдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүхийн зохион байгуулалт, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг хуулиар тогтооно.” гэж заасантай нийцсэн гэж үзэж байна. Тухайлбал 2016 онд Нийслэл дэх нэг дүүргийн шүүхэд ногдох хэргийн ачаалал дунджаар Эрүүгийн 276 хэрэг, Иргэний 2899 хэрэг байсан бол Багахангай, Налайх дүүргийн анхан шатны шүүх 2016 онд Эрүүгийн 66, Иргэний 656 хэрэг шийдвэрлэсэн, үүнээс Багахангай дүүрэгт харьяалагдах Эрүүгийн 8, Иргэний 33 хэрэг хянан шийдвэрлэжээ. Багахангай, Налайх дүүргийн шүүхийн шийдвэрлэсэн нийт 722 хэргээс Багахангай дүүрэгт харьяалагдах 41 хэрэг шийдвэрлэгдсэн байгаа нь тус шүүхийн өнгөрсөн онд шийдвэрлэсэн нийт хэргийн зөвхөн 5.6 хувийг эзэлж байна. Мөн Багахангай, Налайх дүүргийн шүүхээр 2007-2017 онд шийдвэрлэгдсэн Эрүү, Иргэний нийт 6425 хэргээс Багахангай дүүрэгт харьяалагдах 392 хэрэг байгаа нь Багахангай, Налайх дүүргийн шүүхээр сүүлийн 10 жилд шийдвэрлэсэн нийт хэргийн 6 хувь байна. Үүнээс үзвэл Багахангай дүүрэгт харьяалагдах шүүхээр шийдвэрлүүлсэн хэргийн тоо нэг дүүрэгт ногдох Эрүүгийн хэргийн дундаж тооноос 34 дахин бага, Иргэний хэргийн дундаж тооноос 87 дахин бага байгаа нь тус дүүрэгт бие даасан шүүх байгуулах боломжгүй, эдийн засгийн хувьд үр ашиггүй нь тодорхой юм. Түүнчлэн Багахангай дүүрэг нийт хүн амын тоогоор бусад дүүргээс хамгийн бага буюу 4.143 хүн амтай, нутаг дэвсгэрийн хэмжээгээр Нийслэл дэх 9 дүүргээс 7 дугаарт буюу 140.0 км2 байна.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5